Нууц мэдээллийн уурхай

Бие жижиг Д.Дамба-Очирын урт гар Багануур хүртэл сунасны учир...

Нийтэлсэн: 2011-06-13 06:04:52

 Лүнгийн замыг там болгосон Д.Дамба-Очир Багануурын уурхайг балгас болгохоор гараа дүрлээ хэмээн нутгийнхан айж мэгдэх боллоо. Энэ бодит айдас гэнэ. Гавьяа­ны амралтдаа гарах гэж байгаа Багануурын уурхайн дарга, Монгол Ул­сын гавь­яат уурхайчин Д.Дам­бапэл­жээ гуайн халааг хэн авах нь удахгүй шийдэгдэнэ.

Нийслэлээс 130 км алслагдсан Багануур дүүргийнхний амин зуулгын гол эх үүсвэр, хүнээр яривал зүрх нь Багануурын уурхай.  Тийм ч болохоор “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ямар хүн ирэх вэ гэдэгт Багануурынхны сэтгэл зовнисоор багагүй хугацааг үдэж байна. Гэтэл бүхэл бүтэн дүүргийнхнийг бужигнуулсан түгшүүрийн ха-рангыг уг нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир дэлдчихэж.. Баахан юм амлаж, элдэв аргаар УИХ-д сонгогдчихоод, итгэж саналаа өгсөн сонгогчдодоо нүүрээ ч харуулахгүй зугтаж яваа энэ эрхэм саяхнаас “хэлд орж”, энд тэнд ярилцлага өгөөд эхэлсэн нь чухамдаа түмний нүднээс далд Төрийн ордонд найруулж явсан “хортой” нь холбоотой байж. Д.Дамба-Очир гишүүн Багануурыг авахыг хүсчээ. Гэхдээ мэдээж түүний дураар шууд өгчихгүй тул эхний ээлжид хурууных нь аясаар хөдлөх хүнээ тавиулж, түүндээ эл-дэв бараа, найрааны боловсон хүчнүүдээ шахаж, хэтэвчээ зузаатгах, алс хэтдээ Ба-гануурын уурхайн төрийн мэдлийн хувийг эзэмшихийг санаархсан хэрэг. Хүсэлдээ хүрэ-хийн тулд Д.Дамба-Очир гишүүн “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан, угшлаараа АН-ын гаралтай Мэргэнбаатар гэгчийг намаа мартан дэмжиж, “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилуулахаар зүтгүүлж, Ерөнхий сайд Сү.Батболдод хүртэл танилцуулаад авсан гэлцэнэ. Харин ам хэл, ажил хоёр нь ямагт зөрж, ард түмнээс “Хулхи Очир” нэрийг авсан гишүүнд Ерөнхий сайд ихэд итгээд байгаа нь гайхалтай юм. Д.Дамба-Очир гишүүн бусдыг итгэн үнэмшүүлэх чадвараараа “Банкны Цолмон”-гоос дутахгүй байж болохыг үгүйсгэхгүй ч бүхэл бүтэн дүүргийн хувь заяаг “хоосон амд” даатгаж арай болохгүй байх аа.  

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших