Нууц мэдээллийн уурхай

Амлалтынхаа “80 хувийг биелүүлсэн” Д.Дамба-Очир гуравхан самбар өлгөжээ

Нийтэлсэн: 2012-04-22 02:31:41

 Орхон аймгийн төв рүү орох гурван замын уулз­варт “Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очирын санаа­чилгаар” гэсэн томоос том самбар өлгөсөн бололтой юмдаг. Тэгж л хийсэн бүтээснээ баталгаажуулж бай­гаа нь юмсанж. Уг нь тэрээр сонгогчдодоо амла­сан  мөрийн хөтөлбөрөө 80 гаруй хувийг нь бие­лүүл­сэн хэмээн ихэд бардам­надаг гэнэ. Тэрхүү самбарт бичсэнээр ямартай ч зургаан ажлыг УИХ-аар шийдвэрлүүлжээ. Харин эдгээр нь хэзээ цааснаас бууж, амьдралд биел­лээ олох юм  бүү мэд. Д.Дамба-Очирын самбартаа дурдсан зарим ажил нь түүнтэй, түүнгүй эхэлчихсэн гэдгийг нутгийн иргэд хэлдэг. Тухайлбал Эр­дэнэт хотын  цэвэрлэх бай­гууламжийн ажлыг Д.Дамба-Очир гишүүн эх­лүүл­сэн гэжээ. Гэтэл энэ нь бүр социализмын үеэс яриг­даж эхэлсэн, сүүлийн жилүүдэд биеллээ олж буй ажил  байх юм.  Энэ мэтчилэн Д.Дамба-Очир гишүүн бусдыг хуурч сэргэлэнтэхдээ тун ч гаргууд нэгэн бололтой.  Хамгийн энгийнээс нь жишээ татахад Эрдэнэт хотын төвийг гэр хороололтой холбодог зас­малууд. Тодорхой хэмжээгээр хэлэхэд, тэдгээр замаас л болж гишүүний нэр нь “Там-Очир” болоход тодорхой хувь нэмрээ оруулсан шүү дээ.  “Дуудах нэрийг эцэг эх өгч, дуурсах алдрыг өөрөө олдог” гэж ёстой л үнэн үг юм даа. Нөгөө талаар иргэдийн нүднээ бэлхнээ харагдаж, өдөр тутам уур уцаарыг нь барах Эрдэнэтийн гэр хороол­лын замууд түүний ам­лалтыг ард түмэнд эрхгүй сан­уулсаар “Там-Очир” гэж дуудахаас аргагүйд хүргэсэн биз. Бид урьд түүний мөрийн хөтөлбөрт гэр хорооллын дундах замуудыг засч өгнө гэсэн ч өдгөө тэдгээр зам нь суурин байтугай хөдөөгийн замаас долоон дор болсон тухай өгүүлсэн.  Тэгвэл дээрх самбарт бичигдсэн хатуу хучилттай замын ажлууд нь өдгөө дуусчихсан. Буцаад хуучин хэвэндээ орох дөхөөд байгаа юм билээ. Эндээс түүнд иргэд нь ганцхан дүгнэлт өгсөн. Тэр нь Д.Дамба-Очир гишүүн “Юм хийдэггүй биш. Хийдэг. Гэхдээ нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр ямар ч зүйл байсан гурилдаад л өнгөрдөг” гэж байх юм. Түүнийг нь баталсан эвдэрхий зам Эрдэнэтийг тойроод зөндөө бий. Одоо ч яах вэ, өвлийн улиралд шороо тоос босохгүй, замын эвдэрхийг цас орж, бөглөөд эрхэм гишүүний чих амар л байгаа биз. 

Ирэх оны сонгуулиас урьтаж яргуй нүдлэн, хавар болно. Тэр цагт Д.Дамба-Очир гишүүний зэхсэн “там” орхончуудыг дахиад л өдөр, шөнө, өглөө, оройгүй шороон дундуур шогшихоос аргагүй болгоно. 

 

 

Нийт сэтгэгдэл: 1
  1. Chelsi /46.161.14.99/ 2018-11-01 13:58:44

    Never would have thunk I would find this so ineanpdssible.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших