Нууц мэдээллийн уурхай

Хан-Уулын хувийн цэцэрлэгүүдийн эрхлэгчдийн “гомдлоор” ЗДТГ-ын ерөнхий нягтлан халагдсан хэргийн тухайд…

Нийтэлсэн: 2016-05-16 15:41:56

Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн дунд төсөвтэй харилцдаг “азтангууд” буюу төсвөөс санхүүжилт авдагууд бий. Гэхдээ энэ нь бусдын бодож байгаа шиг санхжүүжилт нь сар бүр найдвартай орж ирдэг гэсэн үг бас биш бололтой. Хэдийгээр төсвөөс мөнгө авах нь тодорхой ч хурдан саадгүй гаргуулахын тулд нэлээд юм болдог аж. Үүнийг хоёр тал “ойлголцож” шийддэг ч заримдаа үл ойлголцсоноос болж ноцтой асуудал дэгдэн аль нэг нь ажлаасаа халагддаг. Өдгөө ажлыг дуусгаж байж салдаг нь миний араншин хэмээн өөрийгөө магтаад байгаа Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нь өнгөрсөн жил ЗДТГ-ын газрынхаа Санхүү, төрийнн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоо иймэрхүү хэргээс болж халсан. Энэ явдлыг Засаг даргатан дуусгаж байж салсан гэнэ. Тус дүүргийн Засаг даргад төсөвтэй харилцагч хувийн хэвшлийн цэцэрлэгүүдээс Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчын талаар гомдол ирүүлжээ. Үнэндээ бол даргатай нь хамт гомдол гаргасан байж. Гомдлыг “Болор Өргөө”, “Далай” цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагч Л.Б-гээс гаргаж “... хувийн хэвшлийн цэцэрлэгт дүүргийн төсвийн санхүүжилтийг олгох асуудал Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Ц, ерөнхий нягтлан бодогч Б.Н нарын хүнд суртал, хувийн сонирхлоос шалтгаалж байна...” гэсэн байсан гэнэ. Ирсэн гомдол ЗДТГ-д шуугиан дэгдээж тамгын газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан шалгахад ерөнхий нягтлан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн болж таарчээ. Яг ямар хэлбэрээр зөрчсөн тухайд Санхүүчдын баярын тухай яригддаг гэнэ. Энэ арга хэмжээнд ерөнхий нягтлан нь хэлтсийн даргын хамтаар оролцжээ. Магадгүй хувийн цэцэрлэгийн төлөөлөл ирж хандив өргөсөн байж болох талтай. Хандив бэлэг авсан тухайд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн агаад мөрдөн байцаалтын шатанд “Болор-Өргөө” цэцэрлэгийн эрхлэгчээс авсан мөнгийг буцаан өгчээ. Үүнээс үзэхэд мөнгө өгсөн хүн нь дараа нь гомдол гаргасан болж таарч байна. Мөн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулан төсвөөс санхүүжилт авдаг “Олуулаа” цэцэрлэгийн эрхлэгчээс ч  250 мянган төгрөг авсан нь батлагдсан гэнэ.

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших