Үндэсний агаарын тээвэрлэгч гэдэг цолтой МИАТ нь “Сод Монгол”-ын сайхан охин “Мэргэван”-гийн атганаас мөддөө гарахгүй бололтой. Нэг компаниас хэт хараат байдлаасаа салах гэсэн сүүлийн оролдлого нь “ээж охин” хоёрын хавсайлтанд ахиад л оржээ. МИАТ нь "Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгч компанийг сонгон шалгаруулах тухай" 08/2015 тоот 6 багц бүхий тендерийг Засгийн газраас өгсөн чиглэл, өрсөлдөөнийг бий болгох, нэг компаниас хэт хараат байдлаас гарах үүднээс "Терийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн дагуу зарласан. Үүнд:
Багц №1 Агаарын хөлгийн 7,700 тонн шатахуун Улсын хил нехцлөөр нийлүүлэх.
Багц №2 Агаарын хөлгийн 3,300 тонн шатахуун Улсын хил нөхцлөөр нийлүүлэх.
Багц №3 Агаарын хөпгийн 7,700 тонн шатахууныг Дамжуулан хадгалах, агуулахын
үйлчилгээ үзүүлэх.
Багц №4 Агаарын хөлгийн 3,300 тонн шатахууныг Дамжуулан хадгалах, агуулахын
үйлчилгээ үзүүлэх.
Багц №5 Агаарын хөлгийн 7,700 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх.
Багц №6 Агаарын хөлгийн 3,300 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх тендер оржээ. Сонгон шалгаруулахад "Магнай Трейд" нь 1, 3-р багцад, "Мэргэван" нь 2, 5, 6-р багцад, "Сод монгол Грулп" нь 4-р багцадтус тус шалгарчээ. Гэтэл гурван багцад ялсан “Мэргэван” нь сэтгэл нь ханалгүй бид бүгдэд нь ялах ёстой, бүх багцийг нэг компани буюу өөрсдөөр нь хийлгэх учиртай гэж шахалт дарамт үзүүлснээс бөөн асуудал дэгджээ. МИАТ-ын төлөөлөгч нь энэ тухай “..."Мэргэван"-ы холбогдох албан тушаалтнууд нь бүх тендерт ялаагүй тул шалгарсан тендертээ гэрээ байгуулаагүй, бүх тендерт гэрээ хийх тохиолдолд шатахуун нийлүүлнэ гэсэн хууль бус шаардлага хүртэл тавьж, шахаж байсан болно” гэжээ. Гол маргаан тендерийг олон багц болгон хувааснаас дэгджээ. Гэхдээ МИАТ-д ингэх тодоохой шалтгаан зорилго ч байжээ. Тендерийг олон багц болгож хуваасан нь өрсөлдөөнийг бий болгож өөрийн давамгай байдлаа ашигладаг, монополь байдлаа тулгадаг одоогийн байдлыг л өөрчлөх гэсэн аж. Гэтэл "Мэргэ ван" нь өөрийн ялсан 2, 5, 6-р багцад бус нийт зургаан багцад гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд гэрээ байгуулах, гэхдээ тендерт шалгарсан үнээр бус өөр үнээр гэрээ байгуулах талаар албан бичиг ирүүлж “томорчээ”. Ер нь нэлээд дээрээс харьцжээ. Танай жилийн хэрэгцээ 10 мянгахан тонн байдаг нь Бээжингийн нисэх буудал нь 10 хоногт хэрэглэдэг хэмжээ, ийм жижигхэн иймыг олон хуваах хэрэггүй, нэг аж ахуй нэгжээр хийлгэ гэсэн гэнэ. Мөн мэргэшсэн бус комданид өгөхөөр боллоо гэсэн нь бусад оролцогчдоо үл тоож байгаагаа харуулжээ. “...нэг компанид хоёр компани өөр өөр шатахуун нийлүүлж, өөр өөр баазад хадгалж, өөр өөр шатахуун сумлах баазаар дамжуулах болж байна, өөр компанийн нийлүүлэх шатахууны чанар нь нислэгийн аюулгүй байдалд нийцэх эсэх баталгаагүй” хэмээн хэрвээ онцгой байдал үүсвэл “Магнай трейд”-ын шатахуунаар МИАТ-ын онгоцыг сумлах үйлчилгээ үзүүлэхгүй гэдгээ тодорхойхон ойлгуулжээ. Тус тендер шалгаруулалттай холбогдуулан "Мэргэван" нь Сангийн яаманд гомдол гаргасан ч гомдол үндэслэлгүй тул МИАТ-ын шийдвэрийг хэвээр үлдээж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг зохих журмын дагуу цааш үргэлжлүүлэхийг мэдэгджээ. "Мэргэван"-гийн заргыг “Магнайтрейд” эсэргүүцсэн бол “Сод Монгол” бараг л хоёр гараа өргөх нь холгүй дэмжжээ. Агаарын хөлгийн шатахуун нь ТС-1 болон Жет А-1 гэсэн хоёр төрөлтэй байдаг МИАТ-ын Боинг агаарын хөлгүүдэд ашигладаг. Буянт-Ухаад шатахууны сумалгааны үйлчилгээ үзүүлдэг хоёр компани байдаг нь "А жет лимитед", "Мэргэван" юм. Өмнөх жилүүдэд "Мэргэван"-аас ТС-1, “А Жет Лимитед”-аас Жет А-1 шатахуун авч байсан бөгөөд шатахууны нэг эх үүсвэртэй тохиолдолд нийлүүлэгчээс үнээ дураараа нэмэх, шатахуун нийлүүлэлтийг зогсоож МИАТ-ын нислэг, техникийн үйл ажиллагаанд саад учруулах зэргээр хүндрэл учруулж байжээ. Ийм эрсдэл ахин гаргахгүйн тулд одоо байгаа дэд бүтцийн хүрээнд өрсөлдөөнийг дэмжиж үнэ бууруулах чанартай шатахуун авах зорилгоор тендерээ багцалж зарласан нь “Мэргэван”-д таалагдаагүй гэнэ.
NUUTS.mn