Нууц мэдээллийн уурхай

Р.Бурмаа “Халх гол” чөлөөт бүсийг “Халх гол” бүтээн байгуулалтын бүс болгон оруулж иржээ

Нийтэлсэн: 2016-05-13 22:16:47

Өдөр ирэх тусам үнэнд гүйцэгдэж байгаа АН болон эрх баригчид сонгуулийн өмнө хутгасан мундираа арилгах хэмээн сандарч байна. Үүний тулд  тодорхой бизнес-улстөрийн бүлэглэлийн ашиг сонирхлын төлөө тухайн үедээ хийж гүйцэтгэх гэж хүч түрэн зүтгэж байсан “төслүүдээ” эргэн харахаас өөр аргагүй болжээ. ҮХАА-н сайд Р.Бурмаа “Халх гол” чөлөөт бүсийн төлөө эмэгтэй хүнээс гарамгүй “хүч зүтгэл” гаргасан. Үүнийхээ төлөө нутгийн иргэдэд хөөгдөөд буцахаасаа ичихгүйдээ хүртэл улайрсан байсан.  Харин энэ удаад сайдтан “Халх гол” чөлөөт бүс байгуулах тогтоолоо “Халх гол” бүтээн байгуулалтын бүс хэмээн хэний ч чихэнд таатай сонсогдом нэр өгөөд УИХ-аар батлуулахаар яаран сандран оруулж иржээ. Уг бүтээн байгуулалтын бүсийг батлах тогтоолын төсөлд өмнөх чөлөөт бүсийг байгуулах 75-р тогтоолыг цуцлуулахаар тусгасан гэнэ.  Гэхдээ энэ нь анхнаасаа сайдын санаа байгаагүй. Х.Болорчулуун нарын найман гишүүн 75-р тогтоолыг цуцалж олон улсын жишгийн дагуу ХАА-н органик үйлдвэрлэлийн бүс байгуулах тухай тогтоолын төсөл өргөн барьсныг байнгын хороо дэмжиж УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаад байсан. Харин АН-ынхан дээрхи гишүүдийн төслийг жагсаалтаас хасаад оронд нь Р.Бурмаагийн тогтоолын төслийг оруулж иржээ. Ийнхүү Бурмаа ахайтан чөлөөт бүсийн “өрлөг эхээс” бүтээн байгуулалтын бүсийн “төрүүлсэн ээж” болох бололтой. Гэхдээ олон нийт үүнд нь итгэхгүй. Ард түмний санах ой тийм жижигхэн биш гэдгийг сайдтан санах учиртай. Харин тэрээр Халх голд экологи, агрономи, ХАА-н бодлого, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын дагуу чөлөөт бүс байгуулж болохгүй гэдгийг  хожуу  ч гэсэн “ухаарсан” нь яамай даа…

 

НУУЦ.мн

 

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших