Үр хүүхэдгүй 70 настай эмээ жирэмсэлж хүүхэд төрүүлжээ
Нийтэлсэн: 2016-05-13 07:03:20
Энэтхэгийн Харьяана мужийн үргүйдлийг эмчлэх төвд нэгэн гайхамшигт явдал болжээ. Нөхөрд гараад 46 жил болсон ч 70 нас хүртлээ хүүхэд гаргаагүй Далджиндэр Каур гэдэг эмгэн өнгөрсөн сарын 19-нд хоёр кг жинтэй хүүхэд төрүүлжээ. Тэрээр нөхрийн хамт үргүйдлээ тууштай эмчлүүлэн нэг удаа эмчилгээгээ тасалж байгаагүйг бурхан эцэст нь олж харсан бололтой. Эмч нарын багийн чармайлтаар Далджиндэр нь ийнхүү 70 насандаа жирэмсэлж эмнэлэгийн шинжлэх ухаанд шуугиан тарьсан ч тосгоныхон нь шоолж тавлацгаасан гэнэ. Мөн гайхалтай нь өндөр настай эцэг эх нь шинэ төрсөн хүнээ өөрсдөө асарч тэжээж байгаа гэнэ.