Нууц мэдээллийн уурхай

Оюутолгойн гэрээг офшор данстангууд хийжээ

Нийтэлсэн: 2016-05-13 05:53:30

Даан ч муу гэрээ болсоны нэг шалтгаан нь эндээс харагдаж байна гэх хардлага хамгийн түрүүнд төрлөө. Оютолгойн гэрээг офшор данстангууд хийчихсэн байна. Тухайн үед дэлхийд хосгүйд орох том ордыг сул шахам өгсөн гэрээг голлон хийсэн, одоо цээжээрээ хамгаалдаг ихэнхи нөхдүүд өдгөө олон улсын сэтгүүлчдийн эрэн сурвалжлах багийн илчилсэн офшор данстангуудын жагсаалтанд орсон аж. Олон улсын сэтгүүлчид С.Баярцогтын офшор данстайг батлаад харин дээр нь нэмж Монголоос  С.Баярын охин Нандин Бадамханд нарын нэрсийг зарлалаа. Тэднийг ерөнхий сайд асангийн охид гэх хардлага тэр дороо л дэгдсэн.  Өмнө нь С.Баярцогтыг УИХ-ын дэд даргын алба хашиж байхад нь Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.долларын нууц данстай тухай мэдээлэл “The Guardian” сайтад гарсан нь тэр жилийн гол шуугианы нэг байсан. Энэ мэдээлэл цацагдсаны дараахан дэд дарга С.Баярцогт хэвлэлийн хурал яаран зарлаж “мөнгө бүгдээрээ минийх биш” гээд тухайн үед данс нээлгээд дараа нь мартсан хэмээн цайруулах гэсэн. Цайруулалт амжилтгүй болж дээр нь Хятадын Монгол гэх хэл аманд унасан. Үүнийг нь өдгөө хятад нэрний тухай шуугиан нь залгамжилан авч улам дэвэргэлээ. С.Баярцогт офшор дансны хэргээ яаж ч мэлзэж тайлбарласан ч олон нийт Оюутолгойн гэрээг байгуулсан эрхтэн дархтангууд офшор данстай болсоныг ухаарах цаг болжээ. 

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших