Нууц мэдээллийн уурхай

Олон удаа автобусанд дамжуулж суулгалаа хэмээн “Эрдэмтранс”-ын жолоочийг зоджээ

Нийтэлсэн: 2016-05-12 23:28:02

Нийтийн тээвэрт “эрх мэдлээрээ” жолооч кондуктор хоёр давамгайлдаг цаг өнгөрч харин зорчигчид “даналздаг” үе иржээ. Төв аймгийн Эрднэсантаас ирсэн Э.Од… гэдэг залуу Сонгинохайрхан дүүргийн 3-р дугаар хорооны нутаг дэвсгэрт олон автобус дамжуулан суулгалаа гэх үл ялих зүйлээр шалтаглан 05-84 УНИдугаартай автобусны жолооч Б.Б-г зодон бие махбодид нь хамар ясны хугарал зэрэг хөнгөн зэргийн гэмтэл учруулжээ. Зодуулсан хохирогч нь “Эрдэм транс”-д жолооч ажилтай. Ч-44 буюу Нарангийнголоос Дүнжингарав худалдааны төв хүртэлх чиглэлтэй 05-84 УНИ улсын дугаартай Daewoo-540 маркийн автобусыг жолооддог гэнэ. Тэрээр болсон явдлын тухай “…тухайн өдөр чиглэлийнхээ автобусыг жолоодоод ажилтай явж байтал 17 цагт миний өмнө явдаг автобусны жолооч Бат-Өлзий над руу залгаад автобус эвдэрчихлээ, манай хүмүүсийг аваад явчих гэхээр нь 65 дугаар сургуулийн буудал дээрээс аваад 200 метр ч бараг явалгүй миний автобусны аккумулятор нь суугаад унтарчихсан. Зорчигчид уурлаад та нарын автобус яагаад эвдрээд байдаг юм, эвдэрчихээрээ нэг нэгэндээ дамжуулаад суулгаад байх юм гэж бухимдсан. Тэгэхээр нь би арын автобус ирэхээр та нар суучих, одоо ямар ч арга алга, автобус асахгүй байна гэж хэлээд аккумуляторыг нь шалгаж байтал автобусны голын хаалганаас бууж ирсэн залуу шууд нар дээр хүрч ирээд намайг заамдаад та нар дандаа ингэдэг биз дээ, ингэж дамжуулаад байхаараа яадаг юм гэж хэлээд миний нүүр лүү баруун гараараа 3-4 удаа цохьсон. Миний нүүрнээс цус гарсан. Би зүүн гараараа заамдсан байсан болохоор тэр гараа тавилгүй баруун гараараа нүүрээ дараад зогсож байхад цагдаа нар ирж намайг цохьсон залууг машиндаа суулгаж авч явсан” гэжээ. Харин зорчигчидын эсэргүүцлийг хурцаар илэрхийлсэн залуу нь “…би Драгон орох гээд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо шөнийн дэлгүүрийн автобусны буудлаас Ч-44 гэсэн чиглэлийн автобусанд суугаад явж байтал автобус нь хоёрхон буудал яваад эвдрээд зогссон. Тэгээд зорчигчдыг жолооч нь арын автобусандаа суулгасан. Би мөн арын автобусанд суусан. Гэтэл тэр автобус нь хөдлөөд л дахиад эвдэрсэн гээд зогссон.  Жолооч нь зорчигчидыг буу, дараагийн автобусанд суу, заяа муутай хүмүүс суулгачихаар ингээд эвдэрчихдэг юм гээд амандаа үглээд байхаар нь би өөр дээрээ тусгаж аваад уурандаа тэр жолооч дээр очоод та юу гээд байгаа юм бэ гэж хэлээд заамдалцсан. Би нүүр лүү нь нэг удаа цохиход жолооч ах зөрүүлээд барьж байсан дугуй янзалдаг лапатак гэдэг багажаараа миний гар луу нэг удаа цохихоор нь би зөрүүлээд мөр хэсэг рүү нь хоёр удаа цохьсон” гэжээ.

 

НУУЦ.мн

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших