Залилсан 19 саяараа Макао явж тоглоод бүгдийг нь алджээ
Нийтэлсэн: 2016-05-12 23:04:48
45 настай, Хонхэрээд овгийн Б. Б гэдэг эр Макао явж казинод тоглодог байсан гэнэ. Харин энэ удаад тоглох мөнгө олохын тулд Германы визенд орох гэсэн юм хэмээн Ачит….. гэдэг хүнээс 19 сая төгрөг залилсан гэнэ. Хохирогч нь болсон явдлын тухай “…тухайн өдөр өдөр 8881….гэсэн дугаараас таньдаг хүнээсээ утсыг чинь авсан. Герман улсын визэнд ярилцлаганд орох гэсэн юм. Дансанд мөнгө байршуулж өгөөч банкны тодорхойлолт 20 сая төгрөг банкинд байршуулах хэрэгтэй байна гэхэд нь би хоногийн 0,5 хувиар байршуулж өгье гэсэн. Орой нь би Б-тэй уулзаад 120 мянгатын “Жетро” худалдааны төвийн Голомт банкны салбарт уулзаж 19 сая 900 мянган төгрөгийг тоолуулан Б-ын дансанд хийж банкнаас дансны тодорхойлолт авсан. Маргааш нь залгахад 100 айлын иргэний бүртгэл дээр гадаад паспорт авах гээд явж байна. Чи дансаа өгчих гэхэд нь би одоо яваад очье наанаа байж байгаарай гэсэн боловч алга болсон, энэ хооронд олон удаа залгасан боловч нөгөө хүн утасаа ерөөсөө авахгүй байсан. Иргэний үнэмлэхий нь өгөөд гадаад паспорт нь гарч уу гэтэл гарсан үгүй нь мэдэхгүй гэхдээ тэнд байхгүй байсан. Би Голомт банкинд ажилладаг найз Нарантуяа руу залган овог нэр регистрийн дугаарыг нь явуулсан чинь нөгөө мөнгөө авсан байна гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Надад зааж өгсөн гэрийн хаяган дээр нь очиход эхнэр нь байсанд болсон явдлыг хэлсэн. Би мессеж бичсэн чинь урдаас итгэл эвдсэнд уучлаарай ингэхээс өөр арга байсангүй ах нь 23 сая төргөгийг 20 хоногийн дотор эргүүлж өгнө санаа зоволтгүй найдвартай би муу хүн бишээ залгана гэсэн хариу мессеж явуулсан” гэжээ. Харин Германы визэнд орох гэсэн хэмээн мөнгө авсан Б.Б нь “…Би өмнө нь 2015 онд Сүхбаатар дүүрэгт хүргэлтийн хоолны үйлчилгээ явуулах бизнес хийх гэж байгаад нөгөө ажил амжилтгүй болоод нэлээд төгрөгний өрөнд орсон. Ингээд өр нэхэгдэх болсон. Б өмнө нь Макао явж тоглодог байсан юм, мөнгөө тоглож өгсөх гээд мөнгө хүүлэгч залуугаас Герман явах гэж байгаа юм элчин сайдын ярилцлагад орох гэж байна хоногийн 0.5 хувийн хүүтэй мөнгө Голомт банкинд нэг хоногийн хугацаатай байрлуулж өгөөч хэмээн өөрийн дансандаа 19 сая 900 мянгыг хийлгүүлж авсан. Маргааш өглөө нь хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн хажууд байрлах Голомт банкнаас тэр мөнгөө аваад Найман шарга зах дээр очиж доллараар солиулаад тэр өдөрөө л Макао явсан. Гэсэн ч хоёр сар тоглоод мөнгөө алдаад ямар ч мөнгөгүй Монголд буцаж ирсэн....” гэжээ.
NUUTS.mn
