Дорноговь “хөгжилгүй” учраас нэг мандатаа хасуулжээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгийн хороону хуралдаанаар сонгуулийн мандат хуваах тэмцэл өрнөж байна. Зүүн бүсийн хамгийн бүтээн байгуулалт сайтай аймаг гэхдэх Сүхбаатарын нэг мандатыг булаан авчээ. Шинэчлэлийн Шийдлийн хэмээх засгийн газрын үед энэ аймаг хамгийн их магтуулсан. Жил бүр шахуу шилдэг аймгаар шалгарч Засаг даргыг нь амаа олохгүй шахан магтаж байсан. Гэтэл ийнхүү нэг мандатыг нь дээрэмдсэн агаад энэ саналыг Н.Алтанхуяг нар гаргасан гэнэ. Мөн Дорноговь аймаг хөгжилгүй тул нэг л байхад болно хэмээн бас мандатаа хасуулжээ. Гэтэл Засаг дарга П.Ганхуяг нь нэр дэвших гээд гүйж л байдаг. Энэ хоёр аймгийн мандатыг хасаад оронд нь Увсын мандатыг нэгээр нэмээд байна.