Нууц мэдээллийн уурхай

“Хилчний алдар” одонтон нь хамт ажилладаг хүнийхээ 10 настай охиныг оролджээ

Нийтэлсэн: 2016-05-10 00:39:50

2014 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн энхийн төлөө шагнал, НҮБ-ын хүндэт тэмдэг, Улаан загалмай нийгэмлэгийн нигүүлсэл мөнгөн медаль, Хил хамгаалах ерөнхий газрын хилчиний алдар 2, 3 болон  хил хамгаалалтанд амжилт гаргасны төлөө тэмдэгээр тус тус шагнагдсан Хилийн цэргийн 028...-р ангийн ажилтан нь санаанд оромгүй хэрэгт холбогджээ. Хилийн цэргийн тус анги нь Хэнтий аймгийн Дадал сумын төвд байрладаг гэнэ. Харин “Хилчний алдар” одонтон нь сумын төвөөс хойд зүгт нэг км орчим зайд байх ойд өөрийн эзэмшлийн Пробокс маркийн .....улсын дугаартай автомашинд 10 настай охиныг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж үнсэж, бэлэг эрхтэнээр нь оролдож хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт шийтгүүлжээ. Гайхалтай хохирогч охин нь хамт ажилладаг найзынх нь хүүхэд байсан гэнэ. Болсон явдлын тухай хохирогч нь “...гэртээ байхад 17 цагийн үед Эах ганцаараа орж ирээд манай ээжид төрсөн өдрийн бэлэг авч өгье гэхэд нь би дагаад гарч машинд нь хамт машинд суугаад явсан. Тэгээд машинаа бариад цэргийн ангиас хойшоо байдаг мод руу очсон. Модон дундуур нилээн явж байгаад замаасаа гаралгүй зам дээр зогсоод намайг оролдоод байсан. Э ах минийуруул дээр үнсээд байхаар нь та яагаад байгаа юм бэ гээд цааш нь түлхээд ээжээ ааваа туслаарай хүн байна уу гэж хашгирсан чинь миний амыг гараараа тагласан...дараа нь миний өмдийг турсиктэй хамт өвдөг хүртэл маань тайлсан...Эах машинаасаа бие засахаар гарахад нь өмдөө татаад машинаас нь буугаад буцаад сумын төвийн чигт ганцаараа гүйгээд зугатаасан” гэжээ. Охин зугтааж байтал машин араас нь гараад иржээ. Тэр үед нь самбаачилж байшингийн хажууд байсан торхны цаанаа орж нуугдахад харалгүй хажуугаар нь гараад явжээ. Өвлийн хүйтэнд бүтэн км газар гүйж хазар чихээ хайруулсан охин гэртээ ирээд болсон явдлыг ээждээ хэлжээ. Энэ үед Э орж ирсэн гэнэ. Охинд түүнд “таныг ээждээ хэлсэн” гэхэд “өө новш” гэж хараал тавиад гэрээс гарахдаа ““гичий” гээд гарсан гэнэ. Харин охины ээж нь “...ажлаа тараад гэртээ ирэхэд манай охин  байхгүй байсан. Би том охиноосоо дүү чинь яасан юм бэ гэсэн чинь Э ах ирээд  ээжид чиньтөрсөн өдрийн бэлэг авч өгье гээд авч явсан гэсэн… удалгүй охин их айсан даарсан байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь би охиноосоо Э ах чинь яасан хаашаа явсан юм яагаад ингэж удсан, хэнтэй ирсэн гэж асуусан чинь манай охин хариулахгүй юм хэлэхгүй байсан. Тэгэж байгаад үнэнээ хэлсэн. Би нөхрөө  дуудаад болсон асуудлыг хэлээд цагдаа,эмнэлэгт хандсан...” гэжээ. Тухайн үед шүүгдэгч нь найзынхаа хамт  Б дэд хурандааг гаргаж өгсөн гэнэ. Балж гол дээр гаргаж өгөхдөө архи ууцгаасан аж. Буцах замдаа найзтайгаа тааран ахин 2.5 литрийн пиво уусан агаад тэрнээс цаашхи болсон явдлыг огт санахгүй байна гэжээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших