Э.Бат-Үүл яагаад гэр хороололд нэр дэвшээгүй вэ...
Нийслэлийн АН ирэх сонгуульд НИХТ-д нэр дэвшигчдээ албан ёсоор танилцууллаа. Нэр дэвшигчдийн дундаас хотын “ардчиллын “билэг тэмдэг” хэмээгддэг хотын дарга Үүл аль дүүрэгт өрсөлдөх нь сонирхол татаж байсан. Харин баатар дарга Хан-Уул дүүргийг сонгон авчээ. Хотын дарга, хотын АН-ын даргын хувьд дурын дүүрэгт нэр дэвших эрхтэй ч одоогийн сонгосон дүүрэг нь бас л сонирхолтой. Энэ дүүрэг нь бусад дүүргүүдээ бодвол гэр хороолол хамгийн багатайд ордог. “Нүүрс түлдэ”г хэдэн нөхдүүд Яармаг хавьцаа л бий. Харин барилгажилт ялангуяа орон сууцны барилгууд эрчимтэй баригдсан. Залуусын, ахмадын, төрийн албан хаагчдын эцэст нь түрээсийн гэх орон сууцыг Хан-Уул дүүрэгт өгч байгаа. Эдгээр нь Үүл баатарын дөрвөн жилийн өмнө ярьж сурталчилж байж гарч ирсэн “гэр хорооллын дахин төлөвлөлтийн”мундаг ажил нь хамийн сайн хэрэгжсэн хийгдсэн дүүрэг болгон харагдуулж байгаа гэхэд болно. Гэтэл энэ дүүргийн гэр хороолол ихтэй Яармагт нь нүдэнд харагдаж гарт баригдахаар зүйл ховор. Гэр хороолол хамгийн багатай дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн бус шугмаар нэлээд орон сууцны барилга баригдсан байхад Үүл баатар тэнд нэр дэвшихээр боллоо. Уг нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хамгийн их хийгдсэн байх учиртай Сүхбаатар, Чингэлтэй болон Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж хийсэн “ажлынхаа” үр дүнг үзнэ хэмээн таамаглаж байсансан. Гэсэн хотын хэмжээгээр дахин төлөвлөлтийн ажил муу явагдсан. Ардын намын Д.Сумьяабазар гишүүн Үүл баатарын нүүр тахлах ганц ажлыг нь шоу хэмээн нэрлээд нэр хүндээ өсгөөд авах гэсэн. Бөх гишүүн мундагдаа үүнийг олж хараагүй бөгөөд ажил муу хийгдсэн гэдгийг олон нийт тэртэй тэргүй мэдэж байсан. Э.Бат-Үүл эхлээд гэр хороололыхныг “газраа бүү зар гэр байшинд чинь бохир дулааны шугмыг нь хүргээд өгнө” гэсэн. Дараа нь тун удалгүй газраа үнэ хүргэж зарна шүү, цаад барилгын компаниуд чинь хямдхан авах гээд байна гэж сурталчилсан. Гэтэл эцэст нь хашаа байшингийн газраа хямдхан зардаггүй иргэдийн шуугиан дэгдээж хэсэг шуналтай оршин суугчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гацаасан болж таарсан. Газраа барилгын компаниудад өгсөн ч одоо болтол байрандаа ороогүй түрээсийн байр дамжин яваа хүмүүс олноороо байна. Хотод АН-ын нэр хүндийг тэнгэрт хүртэл өсгөх гол ажил нь сонгуульт хугацааны барианы жил иймэрхүү байдалтай байгаа тул Үүл баатар гэр хороолол багатай, дээр нь барилгажилт гайгүйхэн явагдсан дүүргийг ийнхүү сонгож нэр дэвшжээ. Гэр хороололынхон дийлэнх хувийг нь эзэмшдэг Сүхбаатар Чингэлтэйд нэр дэвших нь осолтой бол хүүгийнх нь компани ороод бужигнуулсан Баянзүрх дүүрэгт бүр ч нэр дэвшихгүй биз...
NUUTS.mn