Нууц мэдээллийн уурхай

Л.Эрхэмбаяр Дорнодын АН-ыг бужигнуулжээ

Нийтэлсэн: 2016-05-09 07:28:35

Сонгуулийн өмнө АН-д асуудалтай намын хороо ахиад нэгээр нэмэгдсэн нь Дорнод болжээ. Ан-ын удирдлага нь өөрсдөө очиж өөрсдийн оролцоотойгоор орон нутгийн намын байгууллагуудаа самардаг, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулдаг нь өдгөө бараг хэвийн зүйл гэхэд болно. Дарханы АН бужигнаантай агаад эсэргүүцэгчид нь “Шонхор” фракц буюу намын даргаа буруутган хотын төвд гэр бариад тэмцэж байна. Гэтэл намын удирдлага нь энэ мэт байдлаас сургамж авахын оронд харин ч дарин дээр нь тос нэмж явдаг болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн АН-ын хуралд намын генсек Л.Эрхэмбаяр очиж оролцжээ. Уг нь намын дээд удирдлагын төлөөлөл байдлыг зохицуулах гэж очдог атал нэгийх нь талд орож нөгөөг нь намнах гэсэн аж.  Энэ аймгаас УИХ-д нэлээд олон хүн өрсөлдөхөөр мэдэгдсэн. ЗТ-ийн сайд Д.Зоригт, бассейн барьдаг С.Билэгсайхан гээд  цаашаа олон нэрс хөвөрнө. Үйл явдлын дэс дарааллаас харахад сайдтан Дорнод аймагт очсон биш хөөгдөөд буцсаны дараа л намын хямрал улам ч хурцдаж байх шиг. Энэ нь одоогийн дарга Д.Цэрэнчимэг луу дайрсан ил далд дайралт эрс идэвхижсэнээс шууд ажиглагддаг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ч энэ ажиллагааны бас нэгэн ээлжит хэсэг хэрэгжижээ. Ердөө маргааш нь шахуу С.Билэгсайхан намын дарга Д.Цэрэнчимэгийг албан тушаалаас нь буулгасан тухай баярлан жиргэж эхэлсэн. Тэгвэл намын генсек хуралд нь ирж суусан нь огцруулах унагаах ажиллагааг явуулах зорилготой байсан гэж харагдаж байна. Харин намын жирийн гишүүд нь орон нутгийн намын байгууллагуудыг төвөөс хагалан бутаргадагийг эсэргүүцэж “АН-ын цагдаатай хурлынхаа учрыг олохгүй юм уу. Дарханаас долоон дор болох байх”,  “Бид ийм АН-ын төлөө явсан юм байх даа. Дорнодын намыг Дарханых шиг болгох нь. Эрүүл саруул хүч манай нам байна уу”, “ХЕХ-ны шийтгэх тогтоолтой хүмүүстэй Эрхэмбаяр нийлж Дорнодын намыг самрах үйлдлийг нь таслан зогсоогооч ээ”, “Намаа самрах хөдөлгөөн Дорнод аймагт үргэлжилж байна. Намын дүрэм, журам үйлчлэхээ больжээ” хэмээн бухимдлаа илэрхийлж байна. 

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших