Нууц мэдээллийн уурхай

Сүхбаатар дүүргийн МАН-ын барилгын талыг авсан “Шинэ барилга” компани хувь хүмүүсд заржээ

Нийтэлсэн: 2016-05-09 01:11:02

Сонгууль дөхөж байхад орох оронгүй шахам болж байгаа намын хороо байгаа нь Сүхбаатар дүүргийн МАН гэнэ. Цагийн сайханд тус намын хороо нь Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын байрны урд талд гурван давхар сайхан барилгатай байсан бол өдгөө 1,2-р давхар нь хүний хоол болжээ. Бүр УБЕГ-аар ороод өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан байсныг намын хорооны дарга Ш.Төмөрбаатар хэзээ хойно мэдсэн гэнэ. Уг нь энэ намын хороо Ш.Төмөрбаатар, Д.Цогтбаатар гэдэг хоёрын хоёр мундаг даргатай болсоных доод талын хоёр давхараа бусдад алдчихалгүйхэн шиг байж болох л байсан. Гэтэл гэрийнх нь тал нь өөр хүнийх болох гэж байхад хоёр дарга нь хоорондоо хөлөө жийлцэж суусан нь хачирхалтай. Эцэст нь ийнхүү доод талбн хоёр давхараа алдаад гурван давхартаа л толгой хорогдох хувь заяатайгаа эвлэрэхээс өөр аргагүй болжээ. “Түүх” сөхвөл тэртээх 2002 онд тухайн үеийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо нь “Шинэ барилгаъ компаний  ерөнхий захирал Ө.Дорждэрэмтэй Сүхбаатар дүүргийн намын хорооны контор, үйлчилгээний газрын барилгын ажлыг гүйцэтгэх талаар гэрээ байгуулж байсан. Гэрээ ёсоор хэрвээ захиалагч н төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч эхний хоёр давхарыг авахаар тохирсон байжээ. Тухайн үед төр барьж байсан Ардын намынхан алсдаа “гай” тарих энэхүү заалтыг нэг их тоосонгүй. Барилгын компани нэгхэн жилийн дотор барьж дуусгаад хүлээлгэж өгсөн ч нам санхүүжилтээ бүрэн өгөхгүй яваад л байжээ. Гүйцэтэгэгч нь мөнгөө нэхдэг Ардын намынхан өгнөө хүлээж бай гэсээр арван хэдэн жил өнгөрчээ. Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо гурван давхардаа төвхнөөд доод хоёр давхараа түрээслүүлэн хөөрхөн ашиг олдог байсан. Намыг мөнгөө өгөхийг хүлээсээр байтал 2012 оны сонгууль болж МАН засгаас унасан. Ардын намыг засаг барьж байхад өгөх байх хэмээн хүлээдэг ширүүхэн нэхэж чаддаггүй байсан барилгын компаний зан сонгуулийн дараа шууд өөрчлөгджээ. Мөнгөө эсвэл хоёр давхараа нэхсэн бичиг шаардлага чулуудсаар эцэст нь шүүхэд өгсөн. Энэ зуур Сүхбаатарын МАН-ын хорооны дарга Ш.Төмөрбаатар хотын намын хорооны дарга Ц.сандуй нар “ухаалаг арга” сэдээд байлаа. Тэд тушаалаар намын байрыг хотын намын хорооны өмчид балансаас балансад шилжүүлэн хамгаалалт хийжээ. “Шинэ барилга” компанийхан давхараа нэхэхэд энэ байр манайх биш хотын намын хорооны мэдлийх болсон бид хүний өмчийг бусдад өгч чадахгүй хэмээн хэсэгтээ л амыг нь хааж явжээ. Гэсэн ч цагаан дээр хараар төлбөрөө төлөхгүй бол оронд нь эхний хоёр давхараа өгнө гээд биччихсэн гэрээтэй тул гурван шатын шүүхэд дараалан унасан. Захиалагч үлдэгдэл санхүүжилтийг таван жилийн хугацаанд хийж чадаагүй тохиолдолд барилгын 1, 2 дугаар давхрыг “Шинэ барилга” компаний өмчлөлд шилжүүлэх заалттай гэрээг барин шаардах эрхийн хүрээнд нэхэмжилсээр ийнхүү ялалт байгуулсан. Гурван шатны шүүхийг дамжсан хоёр жил шахмын дотор Сүхбаатар дүүргийн МАН нэлээд “заваарчээ”.  Барилгаа хотын намын хорооны балансад шилжүүлж нэг үзсэн, дээр нь намын хороо нь төлөөлөх эрхгүй тул тухайн үед хүчингүй гэрээ байгуулагдсан байна хэмээн бас нэг булзаж үзсэн ч барсангүй.  Нэгэнт шүүхэд ялагдсан тул Ардын намыхны айдас нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн болжээ. Шийдвэр гүйцтэгэгчид бүтэн хагас жил шүүхийн шийдвэийг сайн драараа биелүүлэхийг Ш.Төмөрбаатараас шаардсан ч тэрээр хөдлөөгүй.  Ингээд арга буюу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр захирамж гаргажээ. Гэхдээ шууд очоод 1,2-р давхарыг нь хүчээр чөлөөлгүй агаад шийдвэр гүйцэтгэгчид Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст хандаж Монгол Улсын шүүхийн шийдвэрийг биелүүлж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатардүүргийн Монгол Ардын намын хорооны барилгын нэг, хоёрдугаар давхрын конторын зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ъШинэ барилгаъ компанийг бүртгэж хариу  ирүүлэхийг даалгажээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтэс шүүхийн шийдвэрийг биелүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж намын  барилгын нэг, хоёрдугаар давхрын конторын зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ъШинэ барилгаъ компанийг бүртгэж гэрчилгээ олгосрн байна. Барилгын компанийхан 14 жил хүлээсэн зүйлээ өмчлөлдөө авангуутаа хэл амтай байрнаас бушуухан салахын түүс болон зарж орхисон гэнэ. ъШинэ барилгаъ нь хуулийн дагуу Монгол Улсын ъИргэний хуульъ-ийн холбогдох заалтуудыг үндэслэн өөрийн хууль ёсны өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн Сүхбаатар дүүргийн иргэн хоёр чинээлэг иргэнд худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Шинэ эзэд нь ямар “но”-той барилга болохыг мэдэж байсан тул нэлээд нухацтай ханджээ. Гэсэн ч  “Шинэ барилгаъ компаний үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ нь ямар нэгэн эрхийн зөрчил байсангүй. Энэ наймааны дараа шинэ эзэд нь үл хөдлөхийн гэрчилгээгээ байриад Сүхбаатар дүүргийн МАн-ын байранд ороод иржээ. Өдгөө нэг хоёрдугаар давхарыг  албадан чөлөөлүүлэх ажиллагаа явагдах гэж байна.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших