Нууц мэдээллийн уурхай

Б.Ариунсан сая төгрөгний амлалтаа мартсан уу...

Нийтэлсэн: 2016-05-08 09:14:38

АН-д нэгэн супер эр байдаг нь Б.Ариунсан гэдэг. Түүнд мэдэхгүй чадахгүй зүйл бараг үгүй нь хийж байсан ажлуудаас нь харагддаг. Нийгмийн халамж, татвар тагнуул гээд хоорондоо ямар ч хамааралгүй огт өөр салбаруудад аваачиж тавихад АН-ын итгэл найдлагийг “алдаж байсан” удаа нэг ч үгүй гэнэ.  Бүхнийг чаддаг Б.Ариунсан нь очсон газар бүртээ ажилтнуудаа сайхан амлалт өгч байсан гэдэг. Хамгийн сүүлд тэрээр ТЕГ-ын даргаар ажилласан. Татварын даргаар очоод ажилтнуудтайгаа уулзахдаа та нарын цалинг сарын нэг сая төгрөг болгоно хэмээн амласан тухай яриа одоо ч яригддаг. Энэ голдуу булган шубээр гангарсан байцаагч хүүхнүүдийн сэтгэлийг нэг их хөдөлгөөгүй ч чихэндээ тогтоогоод авчээ. Гааль замын цагдаа нарыг цалин буухад “өө бас цалин өгдөг юм уу” гэж гайхдаг тухай явган шог яриа байдаг. Хэдийгээр сая төгрөгний цалингийн яриа татварыхныг татаж яадаагүй ч амлалт бол амлалт л байх учиртай. Амлалтыг мэдээж биелүүлэх ёстой. Даан ч цаг хугацаа давчдаж татварын байцаагч нарыг оны өмнө амралтгүй ажиллуулсан ч цалингийн хэмжээ сая төгрөгт хүрсэнгүй. Энэ зуур Б.Ариунсан сонгуульд нэрээ дэвшүүлнэ хэмээн ажлаа өгсөн. Түүний төрсөн нутаг Говь-Алтайд ирэх сонгуулиар ширүүн зодоон болох шинжтэй. АН-ынхан цаг алдалгүй хөдөлж байгаа тул “Монгол тамхи”-ны Ц.Дашдоржийг эзгүй хойгуур нь баахан муулсан гэнэ. Эзнийг нь МАН-ынхан дор нь тогтоосон агаад тэр нь ГХ-ийн сайдтай болж таарчээ. Энэ удаагийн сонгуульд аймгийн удирдлагыг авсан гэдгээрээ АН-ынхан хүч түрэх нь ойлгомжтой болсон. Санаанд оромгүй үйлдлээрээ олныг гайхшруулж байдаг Засаг дарга Амгаланбаатарыг сонгуулийн өмнө юу хийхийг таахын аргагүй.

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших