Нууц мэдээллийн уурхай

Орос захирал Цегельник гэмтсэн монгол ажилчныг өөрийн буруугаас болсон гэжээ

Нийтэлсэн: 2016-05-08 09:09:44

Саяхан Оросын ГХ-ийн сайд Монголд албан ёсны айлчлал хийхээр ирэхдээ жийнсэн өмдтэй бууж энэ нь монголчуудыг дорд үзсэн гэх шуугианыг дэгдээсэн. Тэгвэл Цегельник В.П гэдэг орос захирал үйлдвэрлэлийн осолд орсон монгол ажилчныг өөрийн буруугаас болсон хэмээн хариуцлагаас зайлсхийж байна. Уул уурхайн олборлолт ашиглалт, баяжуулалт хийдэг “Адил оч” компаний Чойр дахь салбар нь хайлуур жоншны баяжуулалт хийдэг гэнэ. Харин дөрвөн хуруугаа бутлуурын гинжинд таслуулсан  Нолсойбаяр нь тоног төхөөрөмжийн засварын бригадын дарга хийдэг. Түүнийг ерөнхий захирал Цегельник нь  бригадын даргаар томилжээ. Чойр дахь салбарт нь Гриша Трасюка гэдэг монгол хэлтэй орос ажиллдаг тэр нь аюулгүй ажиллагааг нь хариуцдаг гэнэ. Гэхдээ хэмсэг оросын компанид албан ёсоор хөдөлмөр аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтан байдаг эсэх тодорхойгүй байжээ. Уг нь Ундармаа гэдэг инженер бий гэх агаад тэр нь ажлынхаа 50 хувийг хотод төв оффисд 50 хувийг нь хөдөө ажиллах гэрээтэй гэнэ. Осол гарах үед хөдөлмөр хамгаалал хариуцсан инженер нь төв офисдоо байж таарчээ. Орос захирлын зүтгэж байгаагаар монгол ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга болон ажил үүргийн хувьд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотой гэнэ. Тухайн үед Н нь  засварын ажлыг хариуцаж ажиллан ажпаа дуусгаад бутлуурын хэсэгт хүлээлгэж өгсөн байдаг ч ажпаа дуусгасны дараа хэн нэгэнд хэлж анхааруулж мэдэгдэлгүйгээр зориулалтын бус шатаар бутлуурын ажилтанд харагдах боломжгүй байдлаас канверын хөтлөгч редуктор руу авирч гаран барих ёсгүй гинжнээс барьсан гэж оросууд өөрсдөөсөө хариуцлагыг зайлуулах гэжээ. Харин монгол ажилтан нь “...2014 оны 1-р  сарын 3-ны өдөр “Адил-Оч”-д хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Улаанбаатар хотод ажиллаж байгаад Говьсүмбэр аймгийн салбарт ирж ажилласан. Хамгийн анх засварчнаар ирэхэд Сергей Павлов гэх хүн үйлдвэрийн цехийн дарга байсан.. 2015 оны 8-р дугаар сарын 21-ний өдрийн өглөө 9 цагт ажилдаа ирж, хөдөлмөр хамгаалалын чиглэлээр зааварчилгаа өгөхдөө хоосон цаасан дээр Гриша тухайн өдөр ажилд гарсан хүмүүсийн нэрийг бичиж, ард нь гарын үсэг зуруулдаг байсан. Ажилдаа ирээгүй хүмүүсийн ард хасах тэмдэг тэмдэглэдэг байсан. Хөдөлмөр хамгааллын зааварчилгаа, хөдөлмөр хамгааллын инженер гэж манай байгууллагад ажилладаггүй. Өглөө нь гарын үсэг зурсны дараа рамушка дотор төмөр хоолой хийх ажил даалгасан. Хоолой суулгаж дууссаны дараа Гриша сетик соль, өнөөдөр цэнхэр бутлуурыг ажиллуулах талаар даалгавар өгсөн. Би Батмөнх, Бат-Эрдэнэ хоёрыг дээд сетикний ирийг аваад жижиг сетик хийчих гэж хэлээд явуулсан. Удалгүй Гриша ирж хүмүүсээ аваад 40-45 см хооронд нүх руу оруулж гагнуур хий гэсэн. Бид нар наад нүхэнд чинь багтахгүй, гагнуур хийж болохгүй гэж хэлсэн боловч цалингийг чинь хасна гээд байсан учраас тэр нүх рүү оруулж гагнуур хийдэг байсан. Тэгээд тэр нүх рүү орж гагнуур хийсэн. Чамайг Цегельник камериар харж байна. Өнөөдөртөө багтааж засвараа дуусга, маргааш 6 вагон ачина гэж гэсэн. Миний Гришатай ярилцаж байгаа талаар камерт бичигдсэн байх ёстой боловч байхгүй байсан. 11 цагийн үед намайг засвараа хий гэхэд нь цайны цаг болж байна. Цайны цагийн дараа хийе гэж хэлэхэд дарга камераар хараад байна гэж хэлсэн. Батмөнх, Бат-Эрдэнэ хоёртой хамт лист аваад цахилгаан чинь байна уу гэхэд байхгүй байна гэсэн. Тэгээд та хоёрыг цахилгаачныг олоод ир, би та хоёрын хийсэн сетик солисон байдлыг чинь шалгая гэсэн. Тухайн үед шат байхгүй байсан. Сетик нь 3 метр гаран өндөр байдаг. Тэгээд би жоншны орой дээгүүр дамжаад сетик солих хэсгээр гарсан. Тэр үед намайг харах боломжтой байсан. Сетикийг сольсон байсан. Лист нь нарийнхан зайгаар авдаг учраас дээшээ алхсан чинь гинжний үзүүр сул, хийгээгүй байсан болохоор уурлаад баруун гараараа коневерийн сууринаас аюулгүй байдлаа бодож барьсан. Зүүн гараар хүрэхэд шууд гинж эргэсэн..Миний өмнөх өмгөөлөгч кортезин эрхтний талаар судал гэж зөвлөсний дагуу судлахад Монголд бээлий шиг кортез нэг сая  гаруй төгрөг гэж байсан. Бээлийг бол би өөрөө ч хийгээд өмсчих боломжтой. Тиймээс үүнийг би хүлээн зөвшөөрөөгүй. Интернетээс судалж Сингапур, Хятад, Солонгос руу хандахад Сингапураас хөлний хоёр хурууг авч гарт залгаж өгнө 180 сая төгрөг гэж хариу ирсэн. Эхний шинжээчийг дүгнэлтийг Улаанбаатар хотод хийлгэсэн. Дараа нь Говьсүмбэр аймаг шинжээчийн дүгнэлт хийхэд нь намайг буруутгасан байсан. Би жил гаруйн хугацаанд Улаанбаатар-Ховд-Чойрын хооронд явсан. Хөдөлмөрийн хамгаалалын ажилтан байхгүй, хөдөлмөр хамгаалалын зааварчилгаа байхгүй, ажилчдыг сургалтанд хамруулаагүйгээс болсон гэж үзэж байна” гэжээ.

 

NUUTS.mn

 

 

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших