Нууц мэдээллийн уурхай

Намын жагсаалт “баяртай” болсонд “Монос” Л.Эрдэнэчимэг тэргүүтэн ууртай байна

Нийтэлсэн: 2016-05-08 09:04:23

Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гаригт хуралдаж намын жагсаалт нь эцэг хуулийг зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан. Үр дүнд нь олон нийт баярлаж улстөрчид уурлан бухимдацгаасан. Намын жагсаалт гэх “буянтны” ачаар АН-аас 10, МАН-аас ес, МАХн-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс долоо ИЗНН-аас хоёр хүн УИХ-д орж ирсэн. АН-ын жагсаалтаар орж ирэгсэдийг Н.Алтанхуяг тэргүүлж З.Энхболд удаалсан бол Ардын намаас С.Батболд, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын архагууд нь жагсаалтад хавчигдан гишүүн болсон. “Шударга ёс” эвслээс “оймсонд” хавчуулагдсан гэх нэр зүүсэн З.Баянсэлэнэ, О.Баасанхүү нар УИХ-д орж ирсэн нь тухайн үедээ бөөн шуугиан тарьж байлаа. Жагсаалт цуцлагдах нь болсон намуудын дотор хийгдсэн тохироо яриаг бүрмөсөн нурааж өдгөө тэнд үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг бужигналдаж байна. Тойргоос гарч ирж чадахгүй нөхдүүд намын жагсаалтад найдан өндөр үнэ хаяж байсан. Улстөрийн улаан нялзрай болох ХҮН-д намын жагсаалтын эхний байр тэрбумаас дээшээ давсан тэнгэр хадсан үнэд хсэн гэхээр МАНАН-д бүр ч өндөр болох нь тодохой биз. Өдгөө мөнгөө өгчихсөн хүмүүс амаа барьж байна. Нам нь мэдээж мөнгийг нь буцааж өгөхгүй өгөх ч боломж байхгүй. Харин сайхан амлалт өгч байгаа аж. Гэтэл нам ялах эсэх нь тодохойгүй байхад сонгуулийн дараа өндөр албан тушаалд очно хэмээн итгэж суух тэнэг гарахгүй биз. Ерөнхийдөө намын архагууд болон тойргоос гарч  чадахгүй гэсэн нөхдүүд л жагсаалтад орох гэж өрсөлддөг. Жагсаалтаар гишүүн болох нь явдал чирэгдэл багатайгаас гадна УИх-д орсон хойноо тойрог, тойргийн сонгогчид гэх шүдний өвчингүй сайхан байдаг. Харин ҮХЦ жагсаалтыг хууль бус гэж үзсэн нь Ардын намын архагуудад тааалагдсангүй. Мөн АН-ын жагсаалтад орно хэмээн найдаж явсан нөхдүүдийг ч хүнд байдалд оржээ. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон “Монос” Л.Эрдэнэчимэгийн тухайд ахин гарч чадах эсэх нь эргэлзээтэй болсон. Сонгуульд хугацаандаа олон ч алдаа гаргаж шуугианы эзэн боллоо. Монголын эдийн засгийг урагшлуулах том төслийн нэгийг гацаасандаа баяртай явдаг хэмээн мэдэгддэг улстөрчийг олон нийт дэмжихгүй нь лавтай. Харин тэрээр жагсаалтад орохоор төлөвлөж байсан ч  бүтэлгүйдлээ. Түүний нэгэн адил Д.Лүндээжанцан, Ш.Түвдэндорж нарын байдал  ч эвгүйтээд эхэлсэн гэнэ. 

 
 
NUUTS..mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших