Нууц мэдээллийн уурхай

АН-ын шонхор “Алтангадас”-ын дэвэлтээр ниснэ

Нийтэлсэн: 2016-05-08 08:57:18

Хоёр сар гаруйн дараа болох сонгуульд оролцох улстөрийн намууд Сонгуулийн ерөнхий хороонд мөрийн хөтөлбөрөө өгсөн. Олон удаа сонгуульд оролцож олон сайхан мөрийн хөтөлбөрд амаа шороо үмхтэл хууртагдсан монголчуудын ихэнхи хашраад намуудын сонгуулийн мөрийн хөтөлбар гэх мөрөөдлийн жагсаалтыг сөхөж үзэхээ байсан. Мөрийн хөтөлбөр нь хэзээнээсээ биелэгдэх боломжгүй ард түмнийг шилний цаанаас чихэр долоолгох зорилттой олон хуудас цаас байдаг. Нэрнээсээ эхлээд сонгогчдийг өөртөө татах хуурах гэнэ. “Төрөө хямралаас гаргаж түмнээ ядуурлаас аврая” гэх юм уу “Улс шиг хөгжиж хүн шиг амьдарья” зэрэг итгэмээр үгтэй байсан. Гэсэн ч одоо болтол төр нь ч хямралаас гараагүй түмэн олон нь хүн шиг амьдраагүй байна. АН-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг намын дарга З.Энхболд тэргүүтэн нь СЕХ-д өөрийн биеэр авааичж өглөө. Мөрийн хөтөлбөр гардуулах ажиллагаанд оролцогсод нь голдуу “Шонхор” фракцийнхан байсан. Гэтэл мөрийн хөтөлбард нь дурдсан хийсэн гэх ажлуу нь нөгөө муу нэртэй Н.Алтанхуягийн Засгийн газрын үед эхлүүлсэн, хийсэн хийж байгаа хөтөлбөр арга хэмжээнүүд байгаа гэнэ. Өдгөө хуйвалдаанаар унасан Шинэчлэлийн гэх Засгийн газрын хэрэгжүүлсэн хэдэн ажил л АН-ын нүүрийг тахлаж байна гэхэд хилсдэхгүй. Энэ Засгийн газрын хийсэн бүтээсэн бүхнийг өмнөө барин сонгуульд оролцох нь нэгэнт тодорхой болжээ. Гэтэл нүүр тахалж намаа аварсан экс Ерөнхий сайд нь намынхаа дээд удирдлагыг гүтгэсэн гүжирдсэн хэргээр хуулийн байгууллагад дуудагдаад явж байгааг “Алтангадас”-ынхан эсэргүүцэж байна.

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших