331 өрх малжуулах төсөлд хамрагджээ
Нийтэлсэн: 2016-05-07 05:05:58
Өмнөговь аймаг Малгүй болон цөөн малтай мал маллах сонирхолтой малчин өрхийг орон нутгийн болон улсын төсвийн хөрөнг оруулалтаар дэмжин Малжуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Малжуулах арга хэмжээний хүрээнд малчдад олгосон мал 3 жилийн хугацаанд 2,8 дахин өсчээ. Төсөв санхүүгийн хувьд орон нутгийн төсвөөр 2010-2013 онд 10 сумын 158 өрх, улсын төсвийн хөрөнгөөр 3 сумын 27 өрхийг малжуулсан бол 2013 онд дахин 146 өрхийг малжуулснаар нийт 331 өрхийн амжиргааны чадавхийг дээшлүүлсэн байна.