Нууц мэдээллийн уурхай

Амжилтанд хүрсэн хүмүүсийн 7 нууц

Нийтэлсэн: 2016-05-05 04:21:40

Хэрхэн амжилт гаргах вэ? Амжилтын нууц нь юу вэ? Амжилт нь хүн бүрийн хувьд олон зүйлээр хэмжигдэх байх л даа. Өндөр амжилттай яваа хүмүүсийн  зан чанар ямар байдаг, тэдэнд байдаг нийтлэг зүйл юу вэ,  тэдний нууцаас дэлгэж байна.
1. Тэд тодорхой зорилго тавьдаг
Амжилттай яваа хүмүүс зүгээр л нэг урсгалаараа явж амьдрал юу авчрах бол гэсэн шиг хүлээдэггүй. Тэд тодорхой зорилго тавьж, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх арга замыг аль хэдийн тархиндаа бодчихсон байдаг. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө шаргуу хөөцөлддөг.
2. Тэд цагийг зөв хуваарилж чаддаг
Амжилттай хүмүүс цаг хугацааны үнэ цэнийг ойлгож мэдэрдэг. Хэрвээ бид амжилт олохын тудд цаг хугацааг үнэлж цэгнэе гэвэл, бид түүнийг үнэлж сурах хэрэгтэй бөгөөд урьдчилан төлөвлөх ёстой. Амжилттай хүн өөрийнхөө цаг хугацааг хуваарилах асуудалд өнгөцхөн ханддаггүй байна . Амжилттай хүн хийх гэж байгаа ажлаа чухлаар нь дэс дараалуулан стратегийг баримталдаг.
Амжилт, бүтэлгүйтэл хоёулаа зөвхөн цаг хугацааны хуваарилалтаас хамаарах нь   олонтаа.
3. Тэд гарах үр дүнг чухалчилдаг
Зорилгоо зөв тодорхойлох нь  хамгийн эхний асуудал дараагийн зүйл бол зорилгынхоо төлөө хийсэн зүйлийн  үр дүнг үнэлэх юм. Амжилтанд хүрсэн хүмүүс өөрийн цагийг үр дүнтэйгээр ашигладаг ба өдөр бүр үүнийгээ нарийн тооцож өөрийн гүйцэтгэлийг үнэлдэг байна.
4. Амжилтанд хүрсэн хүмүүс ажлаа чанартай хурдан хийж гүйцэтгэдэг
Тэд зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр шаргуу ажиллаж чаддаг.
5. Тэд хүмүүстэй сайхан харилцдаг
Чи амжилт гаргахыг хүсэж байгаа бол хэтэрхий хувиа хичээх хэрэггүй. Амжилттай яваа хүмүүст нөлөөлсөн нэг зүйл бол тэд хүмүүстэй сайхан харилцдаг.  Тэд нинжин сэтгэл өгөөмөр зангаа бусдаас нуудаггүй, аз жаргал гэдэг бол хүмүүсийн хоорондох харилцаанаас эхтэй гэдгийг тэд мэддэг.
6. Амжилттай хүмүүс шударга байдаг
Амжилттай яваа ихэнх хүмүүс ялалтыг үргэлж цэвэр байдлаар авч байдаг. Хэрвээ тэд хууран мэхэлж ялалтанд хүрсэн бол амжилтанд хүрч чадахгүй байсан. Тэд хэлсэн үгэндээ хүрдэг хүмүүс байдаг.
7. Урьдчилан харах чадварыг эзэмшсэн байдаг
Хэрвээ бид  хамгийн жирийн  ажил хэргээсээ том зорилгоо хэрэгжүүлж болох юм байна гэдгээ олж харвал хамгийн жирийн тэр ажил хэрэг ч бидэнд сэтгэл ханамж, таашаалыг авчирч чаддаг. Аар саархан шүүмжлэлийн өчүүхэн жаахан зүйл хамгийн чухал сэтгэн бодох, бидний төсөөллийн орон зайг үл үлдээн анхаарлыг маань сарниулан сатааруулдаг. Ийм зүйлд өртүүлэх боломж хүрээлэн буй орчинд бүү олго.
Урагшаа давшихын үндсэн гол хэсэг бол хүмүүстэй харилцах явдал юм. Амжилттай хүмүүсээс суралцах шилдэг арга бол тэдний дунд удаан хугацаагаар байх. Бид бусад хүмүүсийн туслалцаагүйгээр амжилт олж чадахгүй.
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших