
УИХ-ын чуулган өчигдөр шөнө болтол хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн тавдугаар дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцэн, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсны дагуу Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд дийлэнх гишүүд “76 тойргоор сонгууль явах нь зүйтэй” хэмээн үзсэн юм.
Улмаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.4 хувь нь дэмжлээ. Мөн УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 75.9 хувь нь, УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 75.4 хувь нь дэмжив. Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм байна. Харин УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн