Нууц мэдээллийн уурхай

Нөхрийнхөө удирддаг “Ногоон зээлийн баталгааны сан”-гаас 40 сая төгрөгийн зээл авч чаджээ

Нийтэлсэн: 2016-04-29 06:20:36

“Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим”-ын дэргэд “Ногоон зээлийн баталгааны сан” гэдэг ТББ байдаг гэнэ. Анх МҮХАҮТ-” даргын санаачлагчаар үүсгэн байгуулагдсан гэдэг бөгөөд тэр нь “угаасаа хоцордог” С.Дэмбэрэл байсан аж. Сан нь Голландын  Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд цахилгаан эрчим хүчийг хэмнэх зорилготой байгуулагдсан гэнэ. 400 мянган долларын хөрөнгөтэй “Ногоон зээлийн сан”-гийн дүрэм ёсоор эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор уг чиглэлээр санхүүжилт хүссэн төслүүдийн арилжааны банкнаас олгох зээлийн барьцаа хүрэхгүй байгаа хэсэгт нь барьцаа гаргахад нь туслах дэмжлэг үзүүлэх зорилготой гэнэ. Гэтэл сангийн захирлаар ажиллаж байсан Ч.Нэргүйн эхнэр М.Сэлэнгэ нь эрчим хүчний зорилгоор бус харин орон сууц худалдан авахад зориулж 40 сая төгрөг зээлсэн  байсныг МҮХАҮТ-ын одоогийн удирдлага тогтоосон гэнэ. Зээл олгох ДЗ/006 тоот зээлийн гэрээг С.Дэмбэрэл дарга гуай баталсан байжээ. Гэрээ ёсоор “Ногоон зээлийн баталгааны сан”-гаас иргэн  М.Сэлэнгэд 40.0 сая төгрөгийг жилийн 9,6 хувийн хүүтэйгээр орон сууц худалдан авахад зориулж 60 сарын хугацаатай бүр бэлнээр олгосон гэнэ. “Ногоон зээлийн баталгааны сан”-гийн удирдах зөвлөлд өглөгч С.Дэмбэрэлээс гадна Л.Оюун-Эрдэнэ, Петер Копперт, Б.Намхайням, Ж.Доржпүрэв нар ажилладаг аж. Ийнхүү эрчим хүчний чиглэлээр ашиглагдах учиртай сангийн хөрөнгө сангийн захирлын эхнэрд орон сууц авахад зориулагдсан байх юм. Хэн дуртай нь ийм сайхан нөхцлөөр зээл авч чадахгүй. М.Сэлэнгэ нь сангийн захирлын эхнэрээс гадна МҮХАТ-д насаараа ажиллаж байгаа гавьяатан гэнэ. “Зах зээл судлалын хүрээлэн”-гээс эхтэй МҮХҮТ-ыг С.Дэмбэрэл нарын хамт байгуулалцаж байжээ. Даргыгаа УИХ-ын гишүүн болсны дараа танхимын Бизнес гадаад худалдаа, сургалт судалгааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад дээрх зээлийн хэргээр ажлаасаа чөлөөлөгджээ. Тэрээр хууль бусаар халагдсан хэмээн шүүхээр заргалдсан агаад шүүх хуралдаан эхлэхээс өмнөхөн амжиж “Ногоон зээлийн сан”-гаас авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан гэнэ. Сонирхолтой нь шүүх хуралд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр “Ногоон зээлийн сан”-гийн захирал асан нөхөр нь оролцжээ. Танхимынхан экс захирлын эхнэрдээ зээл өгсөн нь сангийн хөрөнгийг өсгөх арвижуулах гэсэн ажил хэмээснийг эхнэрээ өмгөөлсөн эр хүний үг гэж шоолжээ. С.Дэмбэрэлийг дараахан МҮХАТ-д танхимын даргын авсан эмчилгээний зардал болон байрны дэмжлэгийн 150 сая төгрөгний том шуугиан хэл ам дэгдсэн. Ажилтнууд нь үүнийг нь эсэргүүцэж гаргасан өргөх бичигт 79 хүн гарын үсэг зурсанаас М.Сэлэнгэ нарын 20 нь халагджээ. Манай сайт энэ хэргийг удахгүй дэлгэрэнгүйгээр нь хүргэнэ.

 

NUUTS.mn

 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших