Ц.Цолмон сайдын зөвлөх авилгын үйлдэл дээр баригджээ
Нийтэлсэн: 2016-04-28 01:18:24
МАХН-ынхан Ч.Шийлэгдамбаасаа сургамж аваагүй байна. Авилга авахдаа ч гэнэн тэнэг байж үйлдэл дээрээ гардуулдаг болсонд МАНАН-гийнхан шоолж байна. БХ-ын сайд Ц.Цолмонгийн зөвлөх авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдаж 461 дүгээр ангид хоригджээ. Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалах яамнаас сонгон шалгаруулалт зарласан тендертэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийн иргэн М-ээс 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хээл хахууль авсныг үйлдэл дээр нь илрүүлжээ. Улмаар эрүүгийнхэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Ж.Алтансүхийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу сэжигтэнээр тооцон, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
НУУЦ.мн
