Нууц мэдээллийн уурхай

Архангай аймгийн Булган сумын экс Засаг дарга, ИТХ-ын дарга хоёр сумандаа 40 саяын эвдэрхий эксковатор шахжээ

Нийтэлсэн: 2016-04-28 01:06:19

Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга хоёрыг сумын олон иргэдийн дундаас төрсөн нутаг усандаа хамгийн хайртай элэгтэй хүмүүс гэх байх. Гэтэл хүний “хайлан” болсон хоёр нь эргээд сум орон нутагтаа хор болох зүйл хийж байсан хэрэг Архангай аймгийн Булган суманд гарчээ. Өмнөх сонгуулийн үед сумын Засаг даргаа ажиллаж байсан С.Гантулга, ИТХ-ын дарга Ц.Төрхүү нар нь бүлэглэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Архангай аймгийн Булган сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр экскаватор худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтанд “Чуванхусу” ХХК-ийг шалгаруулсан мэтээр баримт бичгийг хуурамчаар бүрдүүлж, хувь хүнээс ашиглалтын шаардлага хангахгүй, 1996 онд үйлдвэрлэсэн, хуучин “Хьюндай Робекс 1300ww” маркийн УБ 72-03 улсын дугаартай экскаваторыг худалдан авч Архангайаймгийн Булган сумын Засаг даргын тамгын газарт 40 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  Экс хурлын дарга хийсэн хэргээ шуналаас болсон хэмээн шударгаар мэдүүлжээ. Тэрээр “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анх мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хэргээ хүлээсэн. Хэргийн тухайд гэвэл бид нар нутгийн зөвлөлийн ажлын шугамаар тайлангийн ажил хийж яваад, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр авах экскаваторыг үзэж хамт явсан. Гантулга надад хэлэхдээ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр экскаватор авахаар болж байгаа учраас чи завтай юм чинь жолоочтой хамт хот руу яваад ирээч гэсэн учраас би Улаанбаатар хот руу явж, тэр экскаваторыг авалцсан. Тухайн үеийн тендерийн хорооны гишүүд бүгд намайг авсан мэтээр ойлгож байсан. Тэр үед орон нутагт маань хог, зам гээд экскаватор чухал хэрэгтэй байсан, мөн бусад сумууд ийм экскаватор авсан байгааг хараад заавал авах шаардлагатай гэж шийдсэн. Хамгийн гол нь энэ хэргийн талаар Тулгаатай анхнаасаа үгсэн тохиролцож, тендерийн хорооны гишүүд гэх хүмүүсийг ямар нэгэн байдлаар ятгаагүй. Отгонцэцэг, Бат-Эрдэнэ нарын хувьд анхандаа мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар ярьсан байхаар нь би, та нарт ийм зүйл яриагүй шүү дээ гэхэд тэд нар мөрдөн байцаагчаас айж байна, тухайн үед балмагдсан. байдлаас ийм зүйлийг хийсэн гэж хэлж байсан. Мөн Лхагвадорж засаг дарга тэгсэн, ингэсэн гэсэн мэдүүлэг өгсөн боловч хурлын дарга тэгсэн үү гэхэд хурлын дарга тэгээгүй гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Хурлын даргын хувьд ажил гээд байх юм бараг байхгүй. Миний буруу гэвэл Улаанбаатар хот руу явж тэр экскаваторыг авчирсан асуудал байгаа юм. Уг нь бид хоёр энэ экскаваторыг аваад, үлдсэн зөрүү мөнгийг нь олон нийтийг хамарсан буюу экскаваторын жолоочийн цалин гэх мэт зүйлд оруулбал яасан юм гэж ярилцсан. Тэр үед энэ экскаваторын мөнгийг шилжүүлье, бид хоёр, 2-3 хоноё, 500.000 төгрөгийг нэмье гэхэд Тулгаа яах юм бэ чи талыг нь авчих гэж хэлэхээр нь би өөрийнхөө шуналаас болж, тэр хоёр сая төгрөгийг авсан” гэжээ. Харин экс засаг дарга нь Хурлын даргатайгаа хамт явж эксковаторыг харж үзээд авсан гэжээ. Харин хэргийн нарийн ширийнийг тухайн үед Үнэлгээний хороонд ажиллаж байсан албан тушаалтнууд дэлгэрнгүй ярьжээ. Өдгөө Булган сумын ЗДТГ-ын санхүүгийн хэлтсийн даргаа ажиллаж байгаа Отгонцэцэг нь “...Би тус сумын төрийн сангийн төлөөлөгчөөр 2006 оноос хойш 2015 оны 3-р сар хүртэл ажилласан. Төрийн сангийн төлөөлөгч нь Булган сумын орлого зарлагад хяналт тавьж, гүйлгээ батлах, статистик тооцоо гаргах зэргээр ажилладаг юм. Экскаватор худалдаж авах нь 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт тусгагдаж төлөвлөгдсөн 40 сая төгрөгний төсөвт өртөгтэй ажил байсан. ИТХ-ын дарга Ц.Төрхүү нь жолооч Нямсүрэнгийн хамт Улаанбаатар хотод ажлаар явж байгаад утсаар яриад Улаанбаатар хотоос 40 сая төгрөгөнд багтаагаад экскаватор худалдаж авахаар боллоо, мөнгийг нь яаралтай шилжүүлээдэх, тэгвэл эндээс ачаад гарлаа” гэсэн. Би тэр талаар Засаг дарга Гантулгад хэлэхэд “Төрхүү над руу утсаар яриад чамд ярьсан зүйлээ ярьсан байгаа, манай нутаг оронд хэрэг болно, чи мөнгийг нь шилжүүл” гэж хэлсэн. Би дараа нь ямар нэгэн асуудал гарахгүй байх гээд Ц.Төрхүү даргад итгэж мөнгийг нь хоёр хувааж шилжүүлсэн. Мөнгийг нь шилжүүлсний дараагаар Ц.Төрхүү нь жолоочийнхоо хамт экскаваторыг аваад ирсэн байсан. Манай суманд тухайн техникийг жолоодох мэргэжлийн хүн байхгүй тул төвөөс хүн авч ирж үзүүлэхэд ашиглах боломжгүй, эвдэрчихсэн юм байна гэсэн. Засаг дарга Гантулга, ИТХ-ын дарга Төрхүү нар нь тухайн экскаватортай холбоотой тендерийн баримт материалуудыг ямар нэгэн зөрчилгүй болгож нөхөж хий гэж хэлсэн. Би худлаа зүйлүүдийг яаж нөхөж бүрдүүлэх юм бэ чадахгүй гэж хэлсэн юм. Гэтэл сумын засаг даргын орлогч дарга Х.Баярсайхан нь “Гэрээ байгуулах эрх олгох тухаймэдэгдэл”, “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоот, “тендерийн урилга” гэх баримт бичгүүдийг нөхөж бүрдүүлээд надад өгсөн бөгөөд би экскаваторын хамт ирсэн Чуванхусу компаний санхүүгийн тайлан, нэхэмжлэл зэргийг тендерийн баримт материалын бүрдүүлбэр болгож нөхөж хийсэн. Намайг яаралтай мөнгөнийх нь гүйцэтгэлийг хяна гэж хэлсэн юм. Би тэдэнд ямар ч үндэслэх баримт материал байхгүй байна шүү дээ гэхэд “бичиг баримтуудыг нь нөхөөд хийчихнэ шүү дээ, газар шорооны ажил эхэлчихээд байхад сум орны ажил урагш явуулсангүй” гээд уурлаж шахаад байсан” гэжээ. Өдгөө сумын Засаг даргаа ажиллаж байгаа Ц.Лхагвадорж нь “...сумын засаг даргаар ажиллаж байсан Гантулга нь өөрийнхөө 9101.....дугаараас  яриад “чамайг Авлигатай тэмцэх газраас дуудаж мэдүүлэг авна, чи тендерийн мэдүүлэг өгөхдөө тендерийн хорооны гишүүнээр ажиллаж, үнэлгээний хорооны хуралдаанд суусан, хуралдаанд үнийн саналаа ирүүлсэн Чуванхусу компанийг  дэмжиж санал өгч, үнэлгээний хороо тухайн компанийг шалгаруулсан гэж хэлээрэй” гэж хэлсэн. Би түүнд за тэгье, тэгье, хэрвээ болдог юм бол би таны хэлснээр хэлчихье, би өөрөө хэрэгт орохгүй бол болно шүү дээ гэхэд “зүгээрээ, зүгээр” гэж хэлсэн. Надад хэрвээ худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэнэ гэж хууль сануулсан болохоор С.Гантулга даргын хэлснээр худал мэдүүлэг өгч чадаагүй. Ц.Төрхүү нь надад ямар мэдүүлэг өгөх эсэх талаар үг зааж өгсөн зүйл байхгүй” гэжээ.  Булган суманд эксковатор жолоодож чадах нэг ч хүн байхгүй байхад ийнхүү 40 саяар авсан гэнэ. Орон нутгийн хөгжлийн сангийн журамд зааснаар сумын иргэдээс сумандаа ямар ямар ажил үйлчилгээ хийх талаар санал авч хамгийн олон санал авсан саналыг дэс дарааллаар нь эрэмбэлээд сумын ИТХ-аар хэлэлцэж батлуулж төлөвлөгөө гаргуулаад аймгийн захиргаанд хүргүүлдэг. Хэрвээ аймаг уг төлөвлөгөөг ьнь батлавал мөнгө сумын төсөвт суудаг аж. Эксковатор худалдан авах нь 4-д эрэмбэлэгджээ. Орон нутгийн хөгжлийн сангаар эксковатор хуалдан авах ажлыг зохион байгуулах Үнэлгээний хороо нь ганц л удаа хуралдсан гэнэ. 40 сая төгрөгөөр урд талдаа ухагчтай хойд талдаа түрэгчтэй дунд оврын шинэ экскаватор худалдаж авахаар хэлэлцсэн боловч “40 сая төгрөгөөр шинэ экскаватор худалдаж авах боломжгүй юм байна, зах зээл дээр энэ төрлийн экскаватор нь их үнэтэй байдаг юм байна, худалдаж авах боломжгүй юм” гээд тарцгаасан ч удалгүй хоёр дарга цоо шинэ эксковатор аваад иржээ.  Авчирсан экскаваторыг жолооч Нямсүрэн нь мэргэжлийн жолооч биш тул ачааны хүнд даацын тэргэн дээрээс арай гэж буулгаж гэрийнхээ хашаанд оруулсан гэнэ. Барих хүн байхгүй тул ирсэн өдрөөс нь хойш хэн ч асаасангүй. 2014 оны 9 сарын эхээр аймгийн “Гурван тамир” гэдэг компанийхан Эрээний хогийн цэгийг цэвэрлэхээр ирэхэд нь  тухайн компаний жолоочоор бариулж газар ухах ажил хийлгэсэн болжээ. Гэтэл барьсан жолооч нь танай экскаваторын мотор ус нь халаад болохгүй юм байна гээд засаг даргын тамгын газрын хуучин хашаанд аваачаад тавьчихсан гэнэ. Дараа нь сумын төвийн урд талын гүүрний ойролцоо шороон замын овон товныг түрж хусах гэтэлэ дийлэхгүй онигоо болжээ. Тэр цагаас хойш дахиж тэр экскаваторыг асаасангүй.  Сумын иргэд харах болгондоо төсвийн мөнгийг ингэж үрэх гэж хэмээн халагладаг гэнэ.

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших