Газрын теннисийн солонгос дасгалжуулагч хэнээс болж хөөгдсөн бэ…
Нийтэлсэн: 2016-04-27 02:34:54
“Хавайн жим” гэдэг компани Монголд газрын теннис хөгжүүлэх гээд монгол менежерэээсээ болж баларчээ. Тус компаний Солонгосоос урьж авчирсан дасгалжуулагч оршин суух өвшөөрөл аваагүй, зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн хэмээн Монголын иммигрэйшинд гурав хоноод хар тамга даруулаад хөөгдөн гарчээ. “Хавай жим” компаний төлөөлөгч нь “…Манай охин компани болох “Хавай жим” нь Монгол улсад газрын теннисний клубыг шинээр байгуулаад Солонгос улсаас урилгаар LEE овогт DAEDONG /И Дэ Дун/-ыг багшлуулахаар авч ирээд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахаар тус компаний менежер ажилтай Т.Г-д мөнгийг өгсөн боловч зөвшөөрөл бүтэж байгаа манай танидаг хүн ажилладаг, би маргааш очиж авна одоо тэдэн төгрөг нэмээд өгчихвөл урт хугацаагаар сунгуулж зөвшөөрөл авч өгнө, болно гэж яваад байсан. Түүнд И Дэ Дуны Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл болон оршин суух үнэмлэхийг хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн төлбөр 1.2 сая , дараа нь 3.5 сая өгсөн боловч Гадаадын иргэн харъяатад ажилладаг найз маань өнөөдөр өгнө, маргааш өгнө, амралтаа авчихаж, дараа авна гэх мэтчилэн шалтаг заан 3-4 удаа И Дэ Дуныг Гадаадын иргэн харъяат руу дагуулж явсан мөртлөө нь машинд суулгачихаад өөрөө орж арын баривчлах байранд нь орж сууж байгаад гарч ирдэг байсан байна. Хамгийн сүүлд манай захирлууд болон И Дэ Дун орчуулагч Цэцэнгийн хамтаар очихдоо одоо удахгүй гарлаа гадаа хүлээж бай гэж хэлээд дараа нь утасны цэнэг дууслаа би эргээд холбогдоно гэж хэлчихээд алга болсон. Бид 3 цаг гадаа нь хүлээгэд ирэхгүй болохоор нь гэрт нь очиход оройн онгоцоор Солонгос явчихсан байсан. Ингэж худал ярьж олон хоног гадаад руу явсаных нь хохиролд И Дэ Дун 3 хоног баривчилгаанд байж байгаад 3 жилийн хар тамга даруулан албадан гаргагдсан. Дасгалжуулагчаас өөрөөс нь 2.000.000 төгрөг зээлээч гэсэн байдаг. Дасгалжуулагч миний бичиг баримтыг хөөцөлдөж өгч байгаа хүн гэж үзээд Ан Жи Хёноор дамжуулан өөрийн цалингаас мөнгө зээлүүлсэн. Цэвэрлэгээний материал ав гэж мөнгө өгсөн боловч материал ч аваагүй мөнгөө ч өгөөгүй, И Дэ Дун 3 хоног хоригдоод буцсан болохоор сэтгэл санааны байдлаас болоод манай захирал гэрт нь хүргэж өгсөн… манай компанид 8.6 сая төгрөгийн хохирол учирсан. Мөн хавар болох байсан Азийн теннисний аварга шалгаруулах тэмцээн дасгалжуулагчгүйн улмаас цуцлагдсан” гэжээ. Харин Ан Жэ Сон /AN JAESUNG/-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…И Дэ Дун нь анх удаа Монголд ирээд …Г нь Гадаадын харъяат руу дагуулаад явсан. Тэгээд ирэхээр нь би И Дэ Дун-аас асуусан чинь болчихсон тэндээ цаас бөглөөд байсан гэхээр нь би хурууны хээ даруулж, зураг авахуулсан уу гэхэд үгүй ээ тэнд миний таньдаг хүн байгаа дараа болно гэж Г хэлсэн. Долоо хоногийн дараа яваад бичиг баримтаа аваад ир гэсэн чинь бүрдүүлэх ёстой бичиг баримтаа үлдээсэн байна тэр нь долоо хоногийн дараа дахиад ирнэ тэрийгээ гүйцээж өгсний дараа 7 хоногийн дараа гарна гэж хэлсэн. Дараагийн долоо хоног болоход би за очоод аваад ир гэсэн чинь миний танидаг хүн байхгүй байна гэж хэлсэн.…Түүнээс хойш 3 сар болж байгаа юм чинь 9 сар хүртэл нь сунгуулчих гэж мөнгө нэмж өгсөн, тухайн үед хэдэн төгрөг өгсөн гэдгээ санахгүй байна, надаас нэмж мөнгө авсан” гэжээ.
