
Саяхан Оросын ГХХ-ийн сайд ирээд буцлаа. Орос эр нисэх онгоцноос буухдаа жийнсээр гангарч монголчуудыг доош нь хийсэн бол “эх оронч” Д.Пүрэвсүрэн сайд хариуд нь улаан хивсээр алхуулалгүй шахаж хариуг нь жинтэйхэн өгсөн. Гэхдээ монгол монголдоо дургүй гэгчээр манайхан гадаадын бус өөрийн сайдын алдаагаар хэд хоног сэнсааций хийлээ. Энэ давалгаанд АН-ынхан тэргүүлж байгаа нь Говь-Алтайн байнгийн нэр дэвшигч Ц.Дашдоржид таатай байгаа биз. Саяхан гишүүн сайд хоёр төрийн ордонд тар түр хийсэн. “Монгол тамхи” нь тойрогтоо айлчлаад иржээ. Гэтэл түүнээс өмнө ГХХ-ийн сайд “албан ёсны” айлчлал хийхдээ хэвлэлээр баахан гүвүүлээд явжээ. Гишүүнтэн үүнийг нь “араас хутга шаалаа” хэмээн дургүйцсэн бол сайдтан “баримттай юм яриарай” хэмээн бувтнасаар гарсан. Ц.Дашдоржоос гадна бас нэгэн Ардын нөхөр “фактлахыг- нь хүлээж байдаг ард олноо Шилэн хэмээн алдаршсан Цогоо гуай гэнэ. Тэрээр намаас нь төрсөн ГХХ-ийн сайдаа хурцаар шүүмжилсэн М.Батчимэгийн жиргээг цахимаар эрчимтэй тарааж ихэд идэвхийлэн ажилласан. Бодвол хэдхэн сарын өмнөх дипломат паспорт гэгчийн хэрүүлээс үүдэн юм санаж явдаг биз. Шилэн Цогоо нь ямагт “Б” төлөвлөгөөтэй явдаг эр тул дипломат паспортыг нь дөнгөөгүй ч онгоц нисгэдэг компанийг нь бариад авсан.
НУУЦ.мн