Том хүүгийнхээ төлөө бага хүүгээ зарах гээд баригджээ
Нийтэлсэн: 2016-04-26 11:31:31
Оросын Санкт-Петербург хотод нярай хүүхдээ хагас сая рублээр зарж тэр мөнгөөрөө салсан нөхөрдөө алдсан анхны хүүхдээ буцаан авах гэсэн эмэгтэй үйлдэл дээрээ баригджээ. 500 мянган рублээр тэрээр орон байртай болж хүүхдээ өсгөх боломж чадвартай гэдгээ харуулахаас гадна экс нөхөртэйгээ заргалдахын тулд өмгөөлөгч хөлсөлж авахаар төлөвлөж байснаа байцаалтанд хүлээжээ. 34 настай Асият гэдэг дагестан бүсгүй эхний гэрлэлтээсээ ихээхэн хохирч нөхрөөсөө хөрөнгө мөнгө авч чадаагүйн дээр хайртай хүүхдээ өсгөх эрхээ алджээ. Гэсэн ч тэрээр төлөвлөгөө боловсруулсан нь ахин хүүхэд гаргаж тэрийгээ зараад мөнгөтэй болох явдал байжээ. Ингээд шууд жирэмслэсэн агаад давхар биетэй гэдгээ маш нууцалсаар төрөх дөхсөн үеэрээ худалдан авагчийг эрчимтэй хайж байгаад цагдаагийн хяналтанд өртжээ. Цагдаагийн ажилтан нярай хүүхдийг нь 500 мянган рублиэр худалдан авагчийн дүрд хувиран очоод уг эмэгтэйг барьсан гэнэ. Өмнө нь нэгэн узбек эр Оросд байнга оршин суух эрх авахад хэрэглэх хахуулийн мөнгө олохын тулд хүүхдээ 800 мянган рублиэр зарах гэж байгаад баригдаж байсан аж.
НУУЦ.мн
