Г.Уянга Жастин Каплаг уучилсан зарлигийг цуцлуулна
УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхийлөгчийг “өдөж” эхэлжээ. Тэрээр энэ удаад Ц.Элбэгдоржийн бодож бодож эцэст нь “улсаа бодоод” гаргасан зарлиг гэх “Соутгоби сандс” компаний захирал Жастин Капла нарт уучлалт үзүүлсэн зарлигийг нь цуцлуулах асуудлыг УИХ-д оруулахаар болжээ. Олон арван тэрбум татварын өртэй байсан гадаад эрийг Ц.Элбэгдорж уучлаад явуулсан нь нийгмийн дургүйцлийг хүргэсэн. Татварын өртэй олон компаниуд барьцаж МУГЖ С.Жавхлан хүртэл татвар төлөхгүй хэмээн эсэргүүцсэн. Г.Уянга ерөнхийлөгч хоёырн харьцаа эртнээс таарамж муутай. Сааралд ордонд болж байгаа олон төрийн хутгуурд бие биенээ буруутгасаар ирсэн.