Нууц камераар дотоожных нь зургийг авах гэсэн залууг баривчлуулжээ
Нийтэлсэн: 2016-04-25 23:02:02
Хятадын People’s Daily сонинд мэдээлснээр Нанкин хотын метронд нэгэн бүсгүй залуу эрийг сайн гэгч хашрааж улмаар цагдаад баривчлуулжээ. Бүсгүйг метронд зорчиж явах үед нь тэр залуу дөхөж ирэн улмаар цүнхэнд нуусан нууц камераа банзал доогуур нь оруулан доороос нь зургийг нь авах гэж оролдсон гэнэ. Юу болж байгааг түргэн ухаарсан бүсгүй тэр дороо бусад зорчигчидод болсон явдлыг хэлж өөрөө эргүүлэн гаж донтны зургийг авч эхэлжээ. Зорчигчид ч залууг буруушааж шаардлага тавьжээ. Ичиж балмагдсан залуу өөр вагон луу зугтаасан боловч бүсгүй араас нь хөөн зургаа устгахыг шаардсаар байж. Эцэст нь залуу авсан зургаа бүсгүйн нүдэн дээр устгаад нүүрээ даран дараагийн буудалд буужээ. Харин бүсгүй гаж донтны зургийг цахимд оруулснаар цагдаагийнхан баривчилсан гэнэ.
NUUTS.mn
