Нууц мэдээллийн уурхай

БХТН нь Техник спортын төвд нэг ч төгрөгний хөрөнгө оруулалт хийгээгүй гэнэ

Нийтэлсэн: 2016-04-24 23:32:52

Төрийн өмч хэрхэн ТББ-ын өмч болон хувирдагийн жишээ нь Техник спортын төв юм. Тус төвийн хөрөнгийг социализмын үед тухайн үеийн Ардчилсан Герман улсын буцалтгүй тусламжаар бүрдүүлсэн. Социализмын үед Монголд ганцхан улсн өмч л дангаараа ноёрхож байсныг бүгд мэднэ. Хэдийгээр Батлан хамгаалахад туслах нийгэмлэг нь олон нийтийн байгууллагын статустай байсан хэмээн маргаж байгаа ч дарга удирдлагыг нь төрөөс томилдог улсаас цалинждаг байсан нь нэгэнт тогтоогдсон тул өдгөөгийн ТББ-ийн жишгээр авч үзэж болохгүй. БХТН-ийн даргаар өдгөө Д.Дашзэвэг ажиллаж байна. Өнгөрсөн жил төр хөрөнгөө авахаар ТӨХ нь ТСТ-ийн даргыг томилсон. Ажил хүлээлцэх ажлын хэсгийг очиход Д.Дашзэвэг цагдаа дуудаж сүржигнээд дараагийн удаад очиход хамаг хаалгаа түгжээд алга болсон. ТӨХ болон МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг батлагдсан удирдамж, холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шалгалт хийсэн.Шалгалтын дүнгээс үзэхэд Батлан хамгаалахад туслах нийгэмлэг нь 1998 оноос өмнө олон нийтийн байгууллагын статусаар ажиллаж байгаад 1998 оноос хойш "Төрийн бус байгууллагын тухай хууль" шинээр батлагдсанаар төрийн бус байгууллагын хэлбэрээр одоог хүртэл ажиллаж байна. Батлан хамгаалахад туслах нийгэмлэг нь байгуулагдсан цагаасаа Техникийн спортын төвийн үйл ажиллагааны болон урсгал зардалд нэг ч төгрөгийн санхүүжилт хийгээгүй бөгөөд хөрөнгө оруулалтын чанартай ямар ч ажил, үйлчилгээ явуулж байгаагүй нь шалгалтаар нотлогдож байна гэж дүгнэсэн. Шалгалтад хамрагдсан баримт материалаас үзэхэд "Техникийн спортын төв"-ийн үндсэн хөрөнгө нь анх байгуулагдсан цагаас хойш элэгдлээрээ өөрийн өртөгийг бүрэн нөхөж, төсвөөс өгсөн сүүлийн 13 жилийн санхүүжилтээр капиталжих их болон урсгал засвар хийгдсэний үндсэн дээр 2012 оны жилийн эцсийн тайлан тэнцлээр үлдэгдэл өртөгтэй гарч байсан аж.  Нөхцөл байдлаас шалтгаалж "Техникийн спортын төв" нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн харьяанд гэж нэрлэгддэг ч байгуулагдсан цагаасаа эхлэн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт санхүүгийн болон үйл ажиллагааны хамааралгүйгээр улсын төсвөөс санхүүжигдэн, үндсэн хөрөнгө нь тухайн байгууллага бүртгэлтэй, үйл ажиллагаандаа ашигладаг, биеэ даасан байгууллага хэлбэрээр өнөөг хүртэл ажиллаж ирсэн. Зөвхөн  2011 оны 3 дугаар улирлын санхүүжилт, хөрөнгийн байдлыг 2006 онтой харьцуулан харахад төсвийн санхүүжилт 3 дахин өссөн, нийтдээ 357.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн, Батлан хамгаалахад туслах нийгэмлэг нь "Техникийн спортын төв"-ийн барилгыг ямар ч үндэслэлгүйгээр өөрийн хөрөнгөд давхардуулан бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн татварын тооцоог будлиантуулж ирсэн гэж ТӨХ мэдэгджээ. "Техникийн спортын төв" нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл төрөөс урсгал, үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг авсаар иржээ. Жишээ дурдахад 2000-2011 онд ажиллагсдын цалин, шимтгэл, түлш,дулаан, цахилгааны, цэвэр бохир ус, бичиг хэрэг, урсгал засвар, эд хогшил бэлтгэх, нэг удаагийн тэтгэмж урамшуулал, газрын төлбөр, хог хаягдал, болон бусад зардлын нийт 1,4 тэрбумын санхүүжилт авчээ.  Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгө оруулалтаар 2008 онд 178 сая, 2009 онд 89.0 сая, 2010 онд 89.0 сая төгрөгийн санхүүжилт авч, задгай "тир", дулааны шугам сүлжээний их засвар болон гадна талбайд буудлагын нийтийн тир барих ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийн дагуу 2012 оны тесвийн тухай хуулийн тодотголоор Соёл, спорт, аялал, жуулчлалын сайдын багцад Техникийн спортын төвийн 2012 оны урсгал төсөв 329 ,2 сая батлагдан санхүүжигдсэн. Техникийн спортын төв нь Сангийн яамны Төв төрийн санд харилцах данстай, санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан, үйл ажиллагааны тайлангаа манай яаманд нэгтгүүлдэг Улсын төсөвт байгууллага болно хэмээн тухайн үед ССАЖЯ тайлбар ирүүлж байсан. Мөн тус яам нь "Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл" ТББ-тай үйл ажиллагаа болон санхүүтэй холбоотой гэрээ байгуулж байгаагүй бөгөөд харин буудлагын үндэсний шигшээ багийн тамирчдын сургалт дасгалжуулалтыг тасралтгүй хангах, буудлагын спортын тэмцээн уралдааныг зохион байгуулах зорилгоор Техник спортын төвд 2013-2014 онуудад 728.6 сая төгрөгийн санхүүжилт олгосон гэжээ.

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших