Нууц мэдээллийн уурхай

Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийг гадаадынхантай харьцахыг хоригложээ

Нийтэлсэн: 2016-04-24 22:44:42

Хятадад төрийн албан хаагч эмэгтэйчүүдэд зориулан гадаадынхантай холбоо тогтоох уулзах харилцах нь аюултай болохыг анхааруулсан комикс ном гаргажээ. “Таны сэтгэлийг татсан аятайхан гадаад залуу тагнуул ч байж магадгүй” хэмээн бичсэн уг номыг сурамжтай хайр сэтгэлийн түүхээр сэдэвлэн хийсэн гэнэ. 16 зургаас бүрдсэн уг номонд төрийн албан хаагч эмэгтэй Лиг Хятадад сонирхолтой нэгэн төсөлд ажиллахаар ирсэн гэх шаргал үст гадаад эр Дэвид болзоонд урьсанаар эхэлдэг. Гадаад залуу цэцэг бэлэглэж үнэтэй зоогийн газруудаар дагуулан явж цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалдаг. Хятад бүсгүй өөрт татагдаж байгааг мэдсэний дараа тэрэр Лиг ажлын газрынхаа зарим бичиг баримтыг үзүүлэхийг хүснэ. Лиг татгалзахад “хайрт чи надад итгэхгүй байна уу би ердөө харчихаад л буцаагаад өгнө” гэх мэтээр ятгасаар зөвшөөрүүлдэг. Amnesty International-ийн Хятад дахь салбарын ажилтан  Уильям Нигийн мэдэгдсэнээр сүүлийн үед топ зэрэглэлийн их дээд сургуулийн эмэгтэй оюутнууд гадаад залуучуудтай үерхэх нь ихсэж байгаа гэнэ. Төрийн албан хаагч эмэгтэйчүүд ч үүнээс дутахгүй болжээ. “Энэ комиксыг гаргаснаар эрх баригчид гадныхан бүгд тагнуул хорлон сүйтгэгчид мэтээр ойлгуулж олон нийтийг байнгийн айдаст байлгахыг санаархаж байна” хэмээн тэрээр ярьжээ. Өдгөө энэхүү комиксыг төрийн бүх шатны байгууллагуудад тарааж байгаа гэнэ.

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших