Хоцорсон оюутнуудыг 1000 смайлик бичих шийтгэлээр шийтгэж эхэлжээ
Нийтэлсэн: 2016-04-24 22:40:42
Хятадын Чэндү хотын ШУТИС-ын профессор Гу Хуанмэй хичээлд хоцорсон оюутнуудыг тун өвөрмөц аргаар шийтгэсээр нэг ч хоцордог оюутангүй болсон гэнэ. Тэрээр лекцээс нь хоцорсон оюутнуудыг А4 цаасыг дүүртэл 1000 смайлик бичүүлдэг гэнэ. Гэхдээ оюутан нэгийг нь ч давталгүйгээр мөн зөв бичих ёстой аж. Өмнө нь нэгэн дунд сургуулийн багш хоцорсон сурагчдаар 57 бичилтээс бүрддэг хамгийн хүнд ханз гэгдэх “бянбянь”-ийг мөн мянган удаа бичүүлдэг байсан гэнэ.
NUUTS.mn