1982 оны Фолклендийн дайн
Англи нь 1833 онд Аргентины харьяаны жижигхэн арал Фолклендыг эзлэн авсаныг олон арван жилийн турш аргентинчууд үндэсний гутамшиг хэмээн үзсээр иржээ. Хууль ёсны арлаа буцаан авахын тулд 1982 онд десант буулгаж булаан эзлэгчдийн гарнизоныг хөөн гаргажээ. Гэсэн ч далайн хүчирхэг флоттой Англи арлыг тэр дор нь бүсэлж дайсны хүчийг хялбархан буулгаж авчээ. Энэ дайн ердөө 72 хоног үргэлжилсэн.
Америк Панамыг эзэлсэн нь
1989 оны 12-р сарын 20-нд Америк нь Панамд оршин суугаа 35 мянган иргэдээ хамгаалах нэрээр тус улсад цөмрөн оржээ. Панамын бяцхан арми дэлхийн их гүрний тэнгисийн цэргийн хүчийг эсэргүүцэх чавдаргүй байсан нь мэдээж. Дайн ердөө 5 хоног үргэлжилж америкчууд бүрэн хяналтаа тогтоожээ.
Араб-Израйлийн 6 өдрийн дайн
1967 онд Арабын улсууд болох Египет, Сири, Иордани нь хамтын хүчээр Израйлыг бут цохихоор нэгдэн хэзээ мөдгүй дайрахаар зэхэж байлаа. Гэсэн ч жүүдүүд түрүүлж дайрахаар шийдэн 6-р сарын 5-нд гэнэтийн дайралтаар холбоотны үндсэн хүч болох Египетийн армийн агаарын хүчний баазуудын ихэнхийг нь устгажээ. Ингэснээр агаарт бүрэн ноёлох болж дайны санаачлагыг гартаа оруулан хуурай замын цэргийг нь цохижээ. Маш их хохирол амссан Арабын хүчин тав хоногийн дараа гал зогсоох санал тавьсан.
1969 оны хөлбөмбөгийн дайн
Өмнөд америкийн Сальвадор Хондурас хоёр улс хэзээнээсээ таарамж муутай байсан. Газар нутгийн маргаантай, эдийн засгийн сонирхлын зөрчил нь хурцадсаар хөлбөмбөгийн ДАШТ-ын шигшээ тоглолтонд Хондурасын баг сальвадорчуудад хожигдсон нь ердөө шалтаг болжээ. Хоёр улс тэр даруй дипломат харилцаагаа тасалж Хондурасд ажиллаж амьдардаг сальвадорчууд халдлагад өртсөн. Эх орон нэгтнүүдээ хамгаалах нэрээр 6-р сарын 14-нд Сальвадорын цэрэг хөрш улсдаа цөмрөн орсон. Гэтэл агаарын хүчин сайтай хондурасчууд дайсныхаа нефтийн агуулах нөөцийг бөмбөгдсөнөөр давшилтанд орсон Сальвадорын арми шатахуунгүй таг зогсжээ. Дайн бүхэлдээ мухардлын байдалд орсон тул зургаан өдрийн дараа хоёр тал байлдааны ажиллагаагаа зогсоосон. Алагдсан шархадсан хүмүүсийн тоо хэдэн мянгад хүрч хоёр улсын эдийн засагт маш их хохирол алдагдал учирсан.
1896 оны Англи-Занзибарын дайн
Энэ нь дэлхийн хамгийн богино дайнд тооцогддог. Английн талыг баримталагч Занзибарын султаныг ах нь ордны хуйвалдаанаар ширээнээс нь буулган өөрөө султан болжээ. Англичууд өөрийн тоглоомын султанаа хамгаалан ахад нь тулган шаардах бичиг явуулахад 300 орчим цэрэгтэй болсон тэрээр татгалзжээ. 1896 оны 8-р сарын 26-ны өглөөний 9 цагт тулган шаардах бичгийн хугацаа дуусаж англичууд их буугаар галлан султаны ордныг балгас болгож эхэлжээ. Гэтэл дайн эхэлснээс хойш ердөө 38 минутын дараа занзибарчууд бууж өгч хуурамч султан зугтжээ. Англичууд хуучин султаныг хаан ширээнд ахин залсан агаад энэ дайнд 500 хар арьстан, нэг англи офицер алагджээ.
NUUTS.mn