Ахлах ангийн хөвгүүд хичээл дээр багшийгаа зоджээ
Нийтэлсэн: 2016-04-22 15:50:18

Хүчирхийлэл хүчирхийлэл төрүүлдэг гэдгийг баталсан явдал Хятадын Аньхай мужийн нэгэн сургуульд болсон тухай «Жэньминь Жибао» сонинд мэдээлжээ. Ахлах ангид англи хэлний хичээл заадаг багш Ма нэгэн ангиас шалгалт авчээ. Хонх дуугарч багш хяналтын ажлыг хураан авахад нэгэн эрэгтэй сурагч шалгалтын тест бөглөснөө өгөхөөс татгалзсан гэнэ. Багш түүнээс хүчээр хураан авч улмаар босгон заамдан авч хоолойг нь базжээ. Энэ үед ангийн бусад хөвгүүд найзыгаа өмөөрөн багш руу дайрчээ. Тэд багшийг буланд шахаад талаас нь цохиж өшиглөсөнийг нэгэн сурагч гар утсандаа бичиж авсаныг цахимаар цацсан нь шуугиан тариад байна. Одоогоор орон нутгийн намын эрх баригчид сургуулийн захирал болон багшийг ажлаас нь халжээ. Багшийг зодоход оролцсон хөвгүүд хичээлдээ явахгүй байгаа агаад цагдаагийнхан хэргийг мөрдөж эхэлсэн тухай сонинд бичсэн байна.
NUUTS.mn
