Нөхөртэй сугадалцлаа гээд Төрийн банкны ажилтан эмэгтэйг зоджээ
Нийтэлсэн: 2016-04-21 00:47:14
Эрийн эмийн хардалтаас болж хүмүүс хаана ч хамаагүй зодоон хийдэг болжээ. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Төрийн банкин дотор нөхөртэй сугадалцсан гэх “матааснаас” болж нэг эмэгтэй үсдүүлж зүдуулжээ. Болсон явдлын тухай хайртай бол хартай гэдгийг баталсан А.С нь “…тухайн өдөр гэртээ байж байтал 17 цагийн үед миний утас руу Батмаа гэж хүн залгаад танай нөхөр М-тай Их-Уул сумын соёлын төвийн хажуу талын нарийн гудманд сугадалцаад явж байна гэж хэлэхээр нь Төрийн банкин дээр очиж та хоёрыг сугадалцаад явж байсан талаар хүмүүс хараад хэлж, ярьж байна. Чи яахаараа манай нөхөртэй хамт сугадалцаж явдаг юм. Та хоёрын талаар Их-Уул сумын таньдаг мэддэг хүмүүс гадуур ярьж байна гэх мэт болон уурлаж бухимдсандаа янз бүрийн үг хэлж ярьж уурлан нэг удаа зүүн хацар дээр нь алгадсан” гэжээ. Харин хүний нөхөр сугадаад явж байсан гэх яланд унасан эмэгтэй “…Төрийн банкин дээр цэвэрлэгээ хийж дуусаад байж байтал гаднаас С гэдэг эмэгтэй орилж хашгирч орж ирээд ямар ч үгийн зөрүүгүй шууд хүрч ирснээ миний нүүр рүү алгадаж цохисон. Би та яасан гэж намайг цохиж зодож байгаа юм гэж хэлсэн чинь чи манай нөхөртэй яахаараа сугадалцаад хамт явж байдаг юм, сумын төвийн камерын бичлэгт сугадалцаад явж байсныг харсан хүн байна гэж хэлж дайрч намайг үсдэж авсан.Тухайн үед Төрийн банкны ажилчид байсан. С гэх эмэгтэйн нөхөр нь ажлын өрөөнөөсөө гарч ирж болиулсан...” гэжээ. Өдгөө сумын төвд хүртэл сугадалцаад явах аюултай болжээ.
NUUTS.mn
