Нууц мэдээллийн уурхай

Шүүх, цагдааг гартаа атгасан Дорнодын Болдоог шүүх үү...

Нийтэлсэн: 2016-04-21 00:20:57

Дорнод аймгийн АН-ын дарга асан, Түшнээ ХХК-ын захирал шар Болдоо гэгч хуульд ч, намд ч ер хэнд ч захирагддаггүй нэгэн хэмжээгүй эрхт олигархи Дорнод аймагт бий болжээ. Намынхаа тамга тэмдгийг хуурамчаар хийж ашигласан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдсэн шүүхэд очсон ч гурав дахь удаагаа элдэв шалтгаар шүүх хурал нь хойшлогдсоор байна. Тэрээр ганц энэ биш олон хэргээр шүүх, цагдаа АТГ-аар явдаг ч "цэвэрхэн" мултарчихдаг нэгэн. Түүний хийсэн олон муу муухайг Дорнодчууд ам дамжин ярьдаг. Дархан цаазат хун шувууг буудаж байгаль орчны байцаагчийг нь зодсон, гаалийн байцаагчийг зодож хөлийг нь хугалж эрэмдэг болгосон, Д гэгч хүний шүдийг булга цохиод мөнгө өгч тохиролцсон, мөрийтэй тоглож байгаад цагдаагийнханд баригдсан, хятадуудад газар авч өгнө гэж их хэмжээний мөнгө залилж авсан, хамтран зүтгэгч Билэгсайхнаас 50 гаруй сая төгрөг залилсан, өөрийн баз хүргэнээ засаг дарга байхад, А зэрэглэлийн төрийн мэдлийн газрыг хууль бусаар ямар ч дуудлага худалдаагүйгээр авч хотхон барьсан гээд нэлээн урт жагсаалт хөвөрдөг. Хамгийн сүүлийн олны анхаарлыг татаад байгаа нэг хэрэг нь АН-ын тамгыг хуурамчаар үйлдэж ашигласан хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээхээр шүүхэд дуудагдан шүүх хурал нь гурван ч удаа хойшлогдоод байгаа. Мөнгө хөрөнгөтэй, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч гэх хуурамч гуншинтай энэ хүнд хууль шүүх ч “жижигдээд” байгаа бололтой. Нөгөөдөр (4 сарын 20) түүний шүүх хурал болно. Харин баз хүргэн Гамбаагийнх нь шүүх хурал маргааш (4 сарын 19) болох юм байна. Хөрөнгө, эрх мэдэлтэй энэ хүмүүст Монголын хууль үйлчлэх эсэхийг Дорнодын шүүх хэрхэн ШУДАРГА байхыг харж суух л үлдлээ. Шүүх сүүлийн үед нээлттэй болсон. Шүүх хурлууд нээлттэй учир иргэд өөрсдийн хяналтаа тавих бололцоотой болж байгаа. Тэдний шүүх хурал ч нээлттэй болох юм байна. Хэн ч очсон нээлттэй гэнэ шүү.

 

Эх сурвалж Dornodnews

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших