Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын дарга З.Энхболд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюутолгой” ХХК-ийн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо

Нийтэлсэн: 2016-04-21 00:03:16

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.04.20/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюутолгой” ХХК-ийн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваасүрэн, “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлей нар эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны стандартыг сайжруулж, Монголын уул уурхайн салбарыг улам бүр төгөлдөржүүлэх чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

УИХ-ын дарга З.Энхболд энэхүү хамтын ажиллагааны талаар “Сар гаруй хугацааны өмнө би “Оюутолгой”-н уурхайн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзах үеэрээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон танай компанийн бүтээгдэхүүнүүд зах зээл дээр асуудалгүй борлуулагддаг учраас өрсөлдөгчид биш, хамтрагч юм. Тиймээс Монгол дотроо хамтран ажиллах нь зүйтэй гэж хэлсэн. Хоёр үйлдвэрийн удирдлага энэ чиглэлийн дагуу өнөөдөр гэрээ байгуулж байна. Энэ хоёр үйлдвэр баяжмал үйлдвэрлэдэг, төстэй үйл ажиллагаатай. Компаниудын бүтээгдэхүүнийг экспортлохдоо боломжийн хэмжээгээр нийлүүлэн гаргах нь Оюутолгойн гэрээг сайжруулах, эсэхээс илүү Монголын эдийн засагт хэрэгтэй учраас хамтран ажиллаж байна. Дээр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд жил ирэх тусам Монголоос худалдан авдаг худалдан авалтын хэмжээ болон бүтээгдэхүүний нэр төрөл өсч байгаа юм. Тэр туршлагаасаа “Оюутолгой”-той хуваалцахад бэлэн байгаа юм. “Оюутолгой” ХХК-ийн хувьд ч “Эрдэнэт үйлдвэр”-ээс давуу тал олон, үзүүлэх зүйл их бий. Тиймээс хамтын ажиллагаа зөвхөн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны хүрээнд биш олон чиглэлийг хамарч байна” гэлээ. Мөн “Оюутолгой” ХХК 15.000 хүн амтай хот байгуулах үүрэгтэй бөгөөд далд уурхайн асуудал шийдэгдэж байгаа учраас удахгүй энэ ажил хийгдэх ёстой гэсэн юм.
 


“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Оюутолгой” ХХК-ийн хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны чиглэлээр харилцан туршлага солилцож, мэдлэг, мэдээллээ хуваалцах замаар асуудалд өргөн цар хүрээтэй хандан, тэргүүн туршлагаасаа суралцаж, Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэх ач холбогдолтой болохыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших