Нууц мэдээллийн уурхай

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Д.Арвин хоёр Оросд дуурь хамт үзээд иржээ

Нийтэлсэн: 2016-04-19 01:41:21

УИХ-ын сонгууль дөхөөд улстөрчид “орондоо унтах завгүй”  яваа. Үлдсэн цөөхөн сард өөрийгөө сайн сайхан талаас нь харуулах гэж их зүтгэж байгаа нь заримдаа өрөвдөлтэй. МАН-ын Ё.Отгонбаяр л гэхэд залуусын клуб, олон нийтийн байгууллагуудын уулзалт цуглаанд урилгатай урилгагүй давхин очиж “лекц” уншиж байна. Тэгвэл элдэв явдал чирэгдэл гаргалгүйгээр соёлтой боловсон гэдгээ Монголоор дүүрэн зарладаг ухаалаг гишүүд байгаа нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Д.Арвин хоёр гэнэ. Саяхан тэрээр дуурь балетаараа алдартай Орос улсын алдарт Маринскийн театрд тусгай лоожинд суун “Тоска” дуурь үзжээ. Энэ дуурийн нэг дүрд манай нэрд гарч байгаа залуу дуучин Ариунбаатар дуулсан. УИХ-ын гишүүд дуурь балет үзэх нь байтугай ном уншихаа байсан өнөө цагт гадаад оронд дуурь үзэхээр явлаа гэдэг нь тун содон сонсогдож байна. Гишүүдийн дунд ном ярьдаг ганц хүн байгаа нь Ё.Отгонбаяр гэдэг ч тэрээр өөрийн түүхэн гэрээ хэлэлцээрийн протоколуудаар дүүргэсэн “Талд ассан түймэр” гэдэг номоо л ярьдаг. Харин “Ажнай” Д.Бат-Эрдэнийн тухайд олон хүн морин  уралдаанаас өөр юм үздэггүй хэмээн итгэж явсан тул ихэд гайхжээ. Мөн Д.Арвины тухайд эмэгтэй хүн байж үсээ ч аятайхан санмачихгүй хэмээн шүүмжлүүлдэг атал хүн бүр ойлгоод сонирхоод байдаггүй сонгодог урлагийн талаар ийм өндөр мэдлэгтэй байсан гэнэ. Бүр үндэсний дуурын хэдэн дуучдаа голоод гадаадад үзэхээр хэмжээний соёлтой байсан бололтой. Оросын олигархиуд Италид дуурь үзээд Францад хоол идчихээд ирдэг гэсэн. Тэгвэл саятнуудынх нь эгнээ нь гэрлийн хурдаар нэмэгдэж байгаа манай баячууд тэднээс нэг их дутахааргүй болжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших