Нууц мэдээллийн уурхай

Ш.Раднаасэдийн “ам мэхэнд“ унасан дэд дарга асан амаа барьж явна

Нийтэлсэн: 2016-04-18 16:17:19

Өдгөө Ганц худагт хулгай, хар тамхи, залилангийн гэмт хэрэг үйлдэгсэд хамгийн олноороо хоригдож байгаа гэнэ. Тэгвэл төрийн албанд ч гэсэн “залилан” маягийн хэрэг их гарах болжээ. Залилуулсан хүмүүс нь дандаа доод тушаалынхан байдаг нь мэдээж. Харин ажилтнуудаа хөөрхөн хуураад дөнгөчихдөг нь дарга нар голдуу байдаг. Хууран мэхлэлт ихэвчилэн бүтэц орон тооны өөрчлөлт гэдэг гоё нэртэй халаа сэлгээ дээр явагддаг. Дарга нарын гол зорилго нь халах гэсэн хүмүүсээ хэл ам гаргалгүйхэн шиг хуурч байгаад халаад явуулах гэдэг. Гэтэл тэдний үгэнд нь буюу ам мэхэнд нь итгэсэн ажилтнууд нь залилуулсан гэдгээ сүүлд нь мэдэж толгойгоо шаагаад л өнгөрдөг. Тэгвэл НМХГ-ын дэд дарга М.Б-д яг иймэрхүү явдал тохиолджээ. Түүнийг өнгөрсөн жилийн өдийд МХЕГ-ын дарга байсан Ш.Раднаасэд халсан. Халсан шалтгаанаа “…улстөрийн нөхцөл байдлаас боллоо” хэмээн тайлбарласаныг үнэнээ хэллээ л гэж ойлгосон нь дээр.  Энэ ерөнхий шалтгаанаар хэнийг ч халж болдог болсон. Экс дэд дарга халагдсан даруйдаа Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ. ТАЗ-өөс уг гомдлыг шалгуулахаар МХЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлд ирүүлэхэд үндэсний бөхөд өргөн хэрэглэгддэг ам мэхийг төрийн албанд амжилттай хэрэгжүүлэх ажиллагаа эхэлжээ. Бүр маш амжилттай хэрэгжсэн агаад гомдол ирсэн өдөр л экс дарга “…МХЕГ-ын удирдлагатай зөвшилцөн ажлын байраар хангуулахаар болсон тул…” хэмээн гомдлоо эргүүлэн татжээ. Жинхлээд удаагүй байсан Ш.Раднаасэд нь түүнийг өөр ажлын байраар хангах талаар тохиролцсоны дагуу гаргасан гомдлоо эгүүлэн татсан байжээ. Гэсэн ч  тохиролцсон ёсоороо өөр ажлын байраар хангаагүй тул тэрбээр дахин Төрийн албаны зөвлөлд хандсан боловч МХЕГ-ын Төрийн албаны салбар зөвлөл нь  албан бичгээр “өөрийн саналаар гомдлоосоо татгалзсан тул маргааны талаар дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн хариу өгчээ. Бүр “Манай байгууллага нь ажлын байраар хангах асуудлаар үүрэг хүлээсэн гэрээ хэлцэл байгуулаагүй болно” хэмээн халгаасангүй. Ийнхүү ам мэхэнд хууртсан экс дэд дарга удирдлагадаа итгээд хоосон хоцорчээ. Ш.Раднаасэдийг иймэрхүү юм өлхөн хийх эр гэдэг.  МАХН-ын даргын компаний нэр шилжүүлэх гэрээг ганцаараа авч яваад л нотариатаар батлуулад ирж байсан. Уг нь компани шилжүүлэх гэрээг батлуулахад заавал үүсгэн байгуулагчид нь байлцах учиртай “завгүй хүмүүс” гэсэн ам мэхээр нотариатчийг аргалсан удаатай.
 
NUUTS.mn
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших