Нууц мэдээллийн уурхай

“Путин-кафе”-ны 00-ын цаас нь Обамагийн зурагтай

Нийтэлсэн: 2016-04-18 12:03:36

Reuters агентлагийн сурвалжлагийн ачаар Оросын Красноярск хотын Путинг шүтэн бишрэгчдийн кафе дэлхий даяар алдаршжээ. Өнгөрсөн сард нээлтээ хийсэн гэх “Путин-кафе”-д орсон хүнд ямар сэтгэгдэл төрөхийг сэтгүүлчид гаргаж үзүүлэхийг зорьжээ. Кафены хана нь Путины хүүхэд ахуй цагаас эхлээд одоогийн хэмжээгүй эрхт төрийн тэргүүн байгаа үеийнх нь зураг зурагт хуудсаар битүү хучигджээ. “Та кафенд оронгуут үүднээсээ эхлээд л ширээ хүртэл ерөнхийлөгчийн хар цагаан, мэргэжлийн болон сонирхогчдын авсэн гэрэл зургуудад нүд тань эрээлжилнэ. Путины сурагч байх үеийн, хурим, КГБ-ын ажилтан байх үеийн болон жүдогийн цагаан өмсгөлтэй болон өдгөө сүр хүчээ харуулан шумбагч онгоц шалгаж байгаа зэрэг олон зургийг харж болно” хэмээн сэтгүүлч өгүүлжээ. Хэрвээ хүсвэл бүтэн биенийх нь хэмжээгээр хийлгэсэн барималтай нь зураг авахуулж болох гэнэ. Кафены эзэд дэлхийн бусад гүрний удирдагчдыг ч мартсангүй. Жорлонд нь орвол Обамагийн зурагтай 00-ын цаас өлгөөстэй аж. Европын холбооны билэг тэмдэгтэй амны цаасаар амаа арчаад хогийн саванд хаядаг гэнэ. Красноярск хот нь Москвагаас дөрвөн мянган км хол атал энд ч Путин шүтээн нь болж байгаа тухай сэтгүүлч гайхширчээ. Кафены эзний өгүүлснээр түүнийг орон нутгийн эрх баригчид ихэд сайшаасан гэнэ. Мөн эрүүл ахуйн зэрэг хяналт шалгалтын байгууллагууд ч нэг их “оролддоггүй” тухай сэтгүүлч сонсжээ. Энэ нь Путиныг тахин шүтэх үзлийг өнөөгийн эрх баригчид далдуур идэвхитэй дэвэргэж байгааг харуулж байна хэмээн дүгнэлт хийжээ.

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших