81-тэй эмгэн, 9 настай хүүг сүхдэж хөнөөсөн Завханы Энхтайван гэж хэн бэ...
Нийтэлсэн: 2016-04-18 06:57:51
Хөдөө орон нутагт аймшиг хэрэг байнга гарах боллоо. Монгол хүнээс гарамгүй гэмээр зэлэг харгис аргаар хоёр хүний амийг хөнөөж хоёрыг нь хүнд бэртээсэн хэргийг Завхан аймгийн Тэс суманд төрсөн, Бага хотгойд овгийн Ж. Энхтайван үлджээ. Энэ аймшигт алуурчин Орхон аймгийн Баян-өндөр сумын Баянцагаан багийн нутаг “Сахиул блок-ын 1-р гудамж .. тоотод өмнө таньдаг дотно харьцаатай байсан Б.Х-тай маргалдан түүний бие махбодид хүнд гэмтэл учруулаад улмаар сүхээр цохиж 81 настай эмээ, тухайн үед гэрт байсан есөн настай хүүгийн амийг хөнөөж таван настай дүүг нь мөн хүнд бэртээжээ. Аймшигт хэргийг хараад гарч зугтаасан хүүг гудамжинд хөөж гүйцэн сүхээр цохисон байжээ. Болсон явдлын тухай Б.Х нь “... “Орой 23 цаг болж байхад дэлгүүрийн эгч Найдалмаа залгаад өнөөдөртөө дэлгүүр хаалгалцаж өгөх хэрэггүй, эгчийндүү амар гэсэн юм. Тэгэхээр нь би танай дэлгүүр рүү ороод 5000 төгрөг бутлуулчихъя гээд дэлгүүр рүү нь ороод мөнгөө бутлаад гарч ирээд гэрийн ар талын хашааны цоорхойгоор орохоор явтал гэнэт араас толгой руу юмаар цохисонд толгой манараад унатал тэр хүн миний дээр гарч суугаад хоолойг шахсан. Тэгэхэд харахад Энхтайван байсан. Би арай гэж салаад мултрах гэтэл дахиад толгой руу 2 удаа цохисон. Би эмээ гэж 3 удаа хашгирсан чинь эмээ гарч ирээд хөөе чи наад хүүхэд аллаа гэхэд намайг тавихаар нь гэр рүү орсон. Энхтайван араас гэр рүү ороод ирсэн юм. Гэрт орж ирээд зуухны дэргэд байсан шар эрээн иштэй хутгыг бариад “чамайг ална” гээд байхаар нь би “ал ал гэсэн юм”. Харин эмээ гуйж байгаад хутгыг нь авсан. Миний толгой өвдөөд түргэн тусламж дуудах гээд утсаа хайхад байхгүй Энхтайван өвөртөө хийчихсэн байсан. Утсаа авъя гэхэд “чи цагдаа дуудчихна” гээд байсан. Эмээ бид хоёр бүх хутга шөвгөө нуусан мөртлөө үүдний дэргэд байсан сүхээ далд хийхээ мартсан байсан. Энхтайван сүхийг аваад эргүүлж тойруулж хараад янз бүр болоод байхаар нь сүхээ аваад далд хийсэн чинь дахиад авчихсан юм. Эхлээд сүхээр миний толгой руу цохисон Би цусаа гоожуулаад босч иртэл эмээ “миний охин” гэхээр нь хартал эмээгийн хамраас цус гарч байгаа юм шиг харагдсан. Тэр үед эгчийн есөн настай хүү гарч зугтаасан. Гэрийн унь унаж байхыг санаж байна. Тэгээд би ухаан алдсан”. Амьд үлдсэн таван настай хүү “... Би унтаж байсан чинь өмнө ирдэг байсан Ээгий агаа ирсэн. Би унтах гээд хэвтэж байсан чинь чимээ гараад байхаар нь сэрээд харсан чинь Ээгий агаа эмээг сүхээр зодсон. Хонгороо аниаг бас сүхээр цохиод Булгаа агааг сүхээр цохих гэсэн чинь агаа гараад зугтаасан. Би айгаад орон доогуур орчихсон чинь Ээгий агаа намайг орон дээр байхад сандлаар миний толгой руу цохисон. Орон дээрээс намайг татаж буулгачихаад гараад явсан. Дараа нь цагдаа агаа нар ирсэн” гэжээ Шөнө дунд болсон энэ аймшигт аллагын дуу чимээг хөрш айлуудынх хүмүүс сонссон ч хэн нь ч туслаагүй гэнэ. Ганболд гэдэг хөрш нь “ Шөнө 03 цагийн сэрэхэд эмэгтэй орилох чимээ гарсан. Дахин орилохгүй болохоор нь унтчихсан. Би 06 цагт босоод 07 цаг 10 минутын үед машинаараа гудамжаараа гарч ирэхэд газар доошоо харчихсан хүүхэд хэвтэж байсан. Хажуугаар нь гараад явсан. Өглөө 07 цаг 10 минутын үед нилээд харанхуй байсан учир газар хэвтэж байсан хүүхдийг нарийн ажиглаж хараагүй” гэсэн мэдүүлсэн бол Лхагважав нь “...24 цаг 30 минутын орчимд “эмээ намайг авраач, Ээгий намайг аллаа” гэж орилж байсан. Гэтэл эмээ ирээд “босоочээ чи хүн аллаа шүү дээ гэж” 2-3 удаа хэлж байсан. Эмээ охин хоёрын л дуу гараад байснаас өөр хүний дуу гарахгүй байсан. “Ээгий намайг алаа” гэж хэлэхээр нь би хамаатных нь хүмүүс ирчихсэн байна гэж бодсон. Би цагдаа дуудлаа гэж учир эмээг цагдаа дуудсан гэж ойлгоод би цагдаа дуудаагүй. Шөнө унтаж байхад Хонгороо аврал эрээд “Доржоо ахаа” гэж манай нөхрийг дуудсан уу би зүүдэлсэн үү мэдэхгүй сэрээд би босч ирээд хаалгаараа шагайж харахад эмээгийн гэр гэрэлтэй нам гүм болсон байсан. Цагаа харахад 03 цаг 30 минут болж байсан” гэжээ.
NUUTS.mn
