Нууц мэдээллийн уурхай

БСШУЯ-нд сайдаас бусад нь огт “туршлагагүй” гэнэ

Нийтэлсэн: 2016-04-18 01:12:43

Увсын Лу.Гантөмөр сайдын толгойлдог энэ яаманд туршлагатай туршлагагүй гэсэн тэмцэл явагдаж байна. Яамны ТНБД Ш.Булга-Эрдэнэ нь Санхүү, эдийн засгийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож өрсөлдөгчдөөсөө хамгийн өндөр оноо авсан хүнийг одоо болтол ажилд нь томилоогүй агаад “туршалагүй” хэмээн буцаасаар байгаа гэнэ. Төрийн албаны зөвлөлөөс 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 147 дугаар тогтоолоор тухайн иргэнийг  баталгаажуулж, уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэн Ш.Булга-Эрдэнэд албан бичгээр хүргүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэн утсаар ярьж, “..ирж уулз” гэсний дагуу очиж уулзаж анкетаа өгсөн. Үүнээс хойш 2 удаа Л.Цэдэвсүрэн даргатай очиж уулзсан боловч “...Төрийн нарийн бичгийн дарга ээлжийн амралттай байгаа, удирдлагаас өгөх чиглэлийг хүлээж байна” гэсэн хариу өгсөн гэнэ. Амарч алжаалаа тайлж байгаа ТНБД арай гэж нэг уулзаад “...би ээлжийн амралттай байгаа, ер нь чи боловсролын салбарын туршлагагүй юм байна” гээд шууд татгалзжээ. Улмаар ТАЗ лүү бичиг явуулж “….боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын үйл ажиллагаа болон ажлын онцлогийг мэдлэг, туршлага, хангалттай бус,  анкет, холбогдох баримт бичгээс үзэхэд тэрээр төрийн нэг байгууллагад тогтвор суурьшилтай ажилладаггүй байгаа нь болосрол соёл, шинжлэх ухаанысалбарын төсвйин бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг хангадаг ийм чухал албан тушаалд томилон ажиллуулахад эрсдэлтэй гэж үзсэн. Санхүү, эдийн засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Баярхүү нь Сангийн яаманд мэргэжилтнээр 8 жил ажилласан, тус яаманд 4 жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, төсвийн төлөвлөлт, бодлогохэрэгжилтийг зохион байгуулахад мэргэшин ажиллаж байгаа албан хаагч юм” гэж өөрийн авсан хүнээ магтжээ. Гэтэл сонгон шалгаруулатаар нэр дэвшигч нь  76.0, Ц.Баярхүү 74.1 гэсэноноог авч нөөцөд бүртгэгдсэн бөгөөд  Ц.Баярхүү нь боловсрол дээрээ 5,6 оноо авсан магистр зэрэгтэй, нэр дэвшигч нь 7,2 оноо авсан докторын[6] зэрэгтэй, туршлага дээр Ц.Баярхүү нь 8 оноо, нэр дэвшигч нь 10 оноо авсан байжээ. Байдал ийм байхад ТНБД гуай ямар туршлага нэхээд байгаа юм бол… төрийн албаны зөвлөлийн нэр дэвшигчийг туршлагаар нь өөчилж суухаар сайдынхаа туршлагыг нь нэг шалгахад гэмгүй шүү. БСШУ-ны сайд Лу.Гантөмөр жинхэнэ туршлага өгдөг олж авдаг ажлын ДӨРӨВХӨН жилийн л туршлагатай юм байна. Энэ цөөн жилд ямар туршлага олж авах вэ гэдэг нь сонин. Бусдад нь дандаа удирдах дээд ажил буюу албан тасалгааны цонхоор амьдралыг харж явжээ. ТАЗ-ийн нэр дэвшигч төрд 11 жил ажиллачихаад туршлагагүй гэгдэж байгаа бол ердөө дөрөвхөн жил л практик ажил хийсэн Сайдтан хэр туршлагатай бол...

 

NUUTS.mn

 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших