Нууц мэдээллийн уурхай

СХД-ийн “Буудай” дэлгүүрт гарсан хэргийн сургамжтай тал нь юу вэ …

Нийтэлсэн: 2016-04-14 11:11:31

Монголчууд минь бие биенээ ингэх хэрэг юу байна гэмээр л санагдах юм. Тухайн хүн архи худалдан авсан ч гэсэн дэлгүүрт нь орлого оруулсан нь үнэн. Найман нэрийн дэлгүүрүүдийн гол орлогийн нэг нь архи пиво байдаг нь нууц биш. Гэтэл архи худалдаж авсны төлөө байнгийн үйлчлүүлэгчтэйгээ муудалцах шаардлагабайсан эсэхийг Буудай дэлгүүрийн эзэн бодмоор юм. Болсон явдлын тухайд Буян-Өлзий нь “…2016 оны 2 дугаар сарын 29-ний орой 21 цагийн үед Буудай хүнсний дэлгүүрт архи авахаар орсон. Тэр үед эзэн Чинзориг байсан. Би 1 шил авъя гэсэн чинь Чинзориг намайг ахиухан авахгүй юм уу? гэсэн тэгэхээр нь би …үгүй ээ, ахад нь 1 шил архи байхад л болно… гэж хэлсэн. Тэгсэн та нар хэзээ ийм байсан юм. Дахиад ирдэг биз дээ. Нэгмөсөн л авах хэрэгтэй шүү дээ гэснээс болж тийм зүйл болсон. Би хохирогчийг чи дорд үгээр харьцаад байна шүү дээ гэхэд та муусайн юмнууд ийм л байдаг шүү дээ гэхэд нь би архи авч байх үедээ цохичихмоор хүн үү гээд далайсан чинь цохичихооч, чаддаг юм бол цохь, та нар чадахгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь авсан архиа өвөртөө хийсэн байсныгаа гаргаж ирээд дараа нь ахиж маргасаныхаа дараа 2 дахь далайлтаар цохисон, энэ бол миний буруу. Тухайн үед ер нь энэ хүмүүс яахаараа хүнийг эд мөнгөөр нь ялгаж харьцдаг юм бэ? гэсэн гомдол бодогдсон учраас энэ хүнийг цохичихсон. Би архиар нэг цохиод зүүн гарын дотор талаар шанаа руу нь нэг цохисон. Цохисны дараа Чинзориг энийг чинь л хүлээж байсан юм, та муу сайн юмнуудын мөнгийг тоолж өгнө өө. Мөнгө тоолж чадахгүй юм бол шоронд байхгүй юу гээд намайг уурлаж, түлхсэн асуудал болсон. Тухайн үед дэлгүүрт Чинзоригийн эгч, өөр бусад хүмүүс байсан” гэжээ. Харин ганц шил архи зүгээр зарчихаж чадаагүй Чинзориг нь “… Миний бие өөрийн ажиллуулдаг Буудай дэлгүүрт бараагаа зараад сууж байтал гаднаас Буян-Өлзий гэх манайхаар үйлчлүүлдэг, 50 орчим насны  эрэгтэй хүн орж ирээд 1 шил 0.5 граммын Арвай нэртэй архи аваад кассан дээр бичүүлсэн. Тэгэхээр нь би манайхаар байнга үйлчлүүлдэг болохоор нь тоглоод та ахиад 1 шилийг авахгүй юмуу гэтэл намайг архичин гэж доромжиллоо гэж хэлээд хэл амаар дайрч эхлэхээр нь би олон юм ярилгүй гар та, тоглоом даахгүй бол гэтэл чамайг чинь харин цохичихмоор нөхөр үү гээд энгэртээ байсан шилтэй архийг гаргаж ирээд надруу далайхаар нь цохивол цохичихгүй юу гэтэл намайг толгой хэсэг рүү шилтэй архиараа 1 удаа цохисон ба шилтэй архи нь хагарсан. Мөн шууд залгуулаад зүүн гараараа шанаан тус газарт 1 удаа цохисон” гэжээ. Энэ дэлгүүр нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг гэнэ.

 

NUUTS.mn

 

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших