Нөхөрдөө хутга тулгаж байж явалддаг хүүхнийг нь хэлүүлсэн гэжээ
Нийтэлсэн: 2016-04-14 01:20:53
Эр нөхрөө хардсан эмэгтэй ямар ч үйлдэл хийхэд бэлэн байдаг аж. Өчүүхэн төдий сэжгээр өөр хүүхэнтэй явалдаж байна хэмээн хардаад түүндээ өөрөө бат итгэчихдэг. Саяхан ийм нэгэн сургамжтай явдал болжээ. Багш мэргэжилтэй Л.Б гэдэг 40 настай эмэгтэй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Арьс өнгөний төв эмнэлэгийн гадна иргэн Ч.Т-ийг үндэслэлгүй шалтагаар хамтран амьдрагч Г.О-тай хий хардан зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. Болсон явдлын тухай хартай эмэгтэй “..хамтран амьдрагч Отгоог унтаж байсан болохоор би утсыг нь аваад буцаагаад залгасан чинь нэг эмэгтэй хүн аваад Болороо юу гэхээр нь би тийм хүн байдаггүй гэтэл 9978…..гэсэн дугаар биш үү гэсэн. Тэгэхээр нь би тэр дугаар рүү нь залгатал тийм хүн байдаггүй гэсэн. Тэгэхээр нь би эргэж залгаад нөгөө эмэгтэйтэй маргалдсан. Тэгээд би нөхрөө сэрээгээд ийм дугаараас эмэгтэй хүн яриад худлаа хэлээд байна юун хүн юм бэ? гэтэл наадах чинь Арьс өнгөний эмнэлэгт ажилладаг манай ангийн охин байгаа юм гэсэн. Тэгээд хэсэг байж байгаад хүүгээ үзүүлэх гэж 32-ын тойрог дээр утасны дугаарыг авсан эмэгтэй гээд дахин хэлсэн. Тэгэхээр нь би чи битгий худлаа яриад хүн доромжлоод бай гэсэн. Бид маргалдаад нөхөр Тэрэлж рүү явсан. Хэсэг хугацааны дараа залгаад хүүгээ санаад байна аваад ирээч гэхээр нь би хүүгээ дагуулаад яваад очсон. Тэр өдрөө өмнө ярьсан эмэгтэй болон бас нэг өөр дугаараас залгасан эмэгтэйгээс болоод маргалдсан чинь намайг алгадсан. Би Тэрэлжээс орж ирээд Т гэдэг эмэгтэй рүү залгаад хүүхдээ үзүүлэх гэсэн юм ажил дээрээ байна уу гэтэл би 24 цаг гарна хүүхдээ аваад ир гэсэн. Тэгээд ажлын байран дээрээ байсан болохоор би юм ярьж чадахгүй байсан. Би уулзаад хүүхдээ үзүүлэх гэсэн хүн байна Отгоо намайг явуулсан гэтэл ямар гэхээр нь Гандангийн гэтэл таньж байсан ба намайг орой хүрээд ир гэсэн. Тэгээд би орой нь машинтай явж очоод машиндаа суулгаад Отгоотой ямар холбоотой юм бэ? би хүүхэд үзүүлэх гээгүй гэтэл нөхрөө хэлэхгүй юу жингэр минь гэхээр нь би үнэнээ хэлээч гээд босоод ирсэн чинь миний үснээс зулгаагаад авахаар нь би зөрүүлээд үснээс нь зугаасан. Түүнээс хойш яг яасан талаар сайн мэдэхгүй байна” гэжээ. Харин хохирогч эмэгтэй “…миний утас руу танихгүй дугаараас нэг эмэгтэй залгаад “хүүхэд үзүүлэх гэсэн юм Отгоогийн ярьсан хүн байна аа” гэсэн тэгэхээр нь би “аваад ирэхгүй юу” гэсэн. Тэгээд би хичээлд орсон байхад тэр дугаараас миний утас руу залгаад байхаар нь би салгаад байсан. 17 цагийн үед манай хичээл тараад би гарч ирээд утсаараа оролдоод байж байтал хоёр эмэгтэй “өө чи юу” гээд над дээр ирсэн. Тэгээд би “үзүүлэх хүүхэд чинь хаана байнаа” гэхэд авчраагүй гэхээр нь би “ягаан дэвтэр байна уу” гэхэд “байхгүй чи хонох гэж байгаа юм бол би орой авчраад өгчихье” гэхээр нь би “тэг тэг” гэж хэлээд явулсан. Тэгээд 20 цаг өнгөрч байхад юнителийн танихгүй дугаараас залгаад “гадаа чинь ирчихлсэн байна” гээд машины дугаар хэлсэн. Тэгээд би жижүүртээ гараад хүнээс дэвтэр аваад ирье гэж хэлээд гарч хэлсэн машиных нь хажууд очсон. Тэгтэл өдөр уулзсан эмэгтэй “машинд суучих тухтай яръя” гэхээр нь би ямар Отгоог хэлээд байгаа юм бэ гэхэд Гандангийн Отгоог хэлээд байна чи таньдаггүй л гэнэ шүү гээд миний дух руу цохиж үсдсэн. Тэгээд “би Отгоод хутга тулгаж байгаад хэлүүлсэн юм чам дээр хутга барьж ирээгүйд чи баярла” гээд зодоод байсан. Би утсаараа нөхөр лүүгээ залгаж чанга яригч дээр нь тавьж байгаад хүн алууллаа гэхэд тэр эмэгтэй чи хэргээ булзааруулах гэж нөхрөө дуудлаа гэж элдэв үгээр хэл амаар доромжилсон. Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа дээр ч очиход хоёр жил баригдахгүй явсан байсан юм. Одоо баригдлаа” гэж элдвээр хэлж дайрч доромжилж байсан. Тэрнээс хойш байнга утас руу маань дормжилсон мессэж явуулж байна” гэжээ.
