Тугалган цаасаар биеэ ороосон хулгайчид банк ухах гэж оролджээ
Нийтэлсэн: 2016-04-13 13:34:41

Бразильд банк ухах ажиллагаанд дэвшилтэт технологи ашиглах гэсэн ажил хэрэгч оролдлого болсон тухай Mirror сонинд бичжээ. Хоёр хулгайч тугалган цаасаар биеэ битүү ороогоод банкинд нэвтэрч сейфыг нь ухах гээд бүтэлгүйджээ. Гэхдээ тэдний санаа тун ухаалаг агаад дохиолол нь тугалган цаасыг мэдрээгүй тул ажиллаагүй гэнэ. Харин камерийг тэд мартжээ. Хэдий дохиолол ажиллаагүй ч камерт тугалган цаасаар биеэ ороосон хулгайчид банкны сейф руу мөлхөж байгаа нь тодоос тод харагджээ. Хамгаалалтынхан цагдаа дуудсан агаад хулгайчид мөнгө авч чадаагүй ч зугтаж амжжээ. Цагдаагийнхан харь гаригийнхныг санагдуулам гарсан хулгайчдын зургийг олон нийтэд цацаж мэдээлэл өгсөн хүнийг урамшуулна гэж зарлажээ.
NUUTS.mn
