Нууц мэдээллийн уурхай

Орхонд цагдаа нь цагдаа “Youtube” дээр тавьж “матарлажээ”

Нийтэлсэн: 2016-04-13 01:07:40

Цагдаа нь цагдаагаа чадах гээд өөрөө баларсан хэрэг Орхон аймагт  гарчээ. Тус аймгийн цагдаагийн ажилтан нь гэрээт цагдаагийн хэлтсийн хэсгийн зохицуулагч ахлах дэслэгчийг “улсын онц чухал обьектод 20 мянган төгрөг авч нэвтрүүлдэг” гэсэн худал мэдээллийг “you tube” сайтад байршуулж нэр төрийг гутаах зорилгоор илтэд худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ. Хэргийн тухай Нарантуяа нь “...Манай нөхөр цагдаатай уулзаад бичиг баримтаа аваад ирсэн. Тэгж уулзахад нь би машин дотроо байж байсан....очихоосоо өмнө утсыг нь аваад ярисан чинь бичиг баримтыг чинь өгөх ёсгүй, хэн согтуу нэвтэрч ор гэсэн юм нэг дэх өдөр ажил цуглахаар ав гээд загнаад байсан болохоор мөнгө өгөх ёстой юм болов уу гэж бодоод нөхрийгөө буухад нь баярлалаа гэж хэлээд өгөөрэй гээд 20 мянган төгрөгийг халаасанд нь хийсэн. Очоод өгсөн үгүйг мэдээгүй ямар ч байсан бичиг баримтыг нь өгч байсан. ...Орой 16 цагийн үед нэг цагдаа миний машинд сууж 19 дүгээр цэцэрлэг хүргүүлсэн. Тэгээд надтай явж байхдаа наад цагдаа чинь их хогийн залуудаа юм аа салгаж авсан нь болж дээ гээд юм асуугаад байсан. Би санаанд ороогүй хариулаад яваад байсан чинь миний яриаг утсан дээрээ бичиж авсан байсан” гэжээ.  Харин “Youtube”-д оруулсан гэх Чинтүшиг нь “….чатаар холбогдож байсан чинь найз нь сахилгын арга хэмжээ авахуулж цалингаа хасуулсан, байрны зээлтэй болохоор их хүндхэн байна сахилгын зөрчил гаргасан үйлдэлд би хамаагүй, манай нэг офицер бариад өгчихсөн юм. ...тэр өөрөө хүнээс мөнгө авсан өөрөө ийм үйлдэл гаргадаг байж хүнд арга хэмжээ тооцуулсан гэсэн. Надад тэрний мөнгө авсан бичлэг яриа нь байна гээд над руу чатаар тухайн яриаг явуулсан. Уг яриан дээр эрэгтэй эмэгтэй хоёр хүн ярилцаж байгаа бичлэг байсан ...би яриаг сонсоод үүнийг би яах ёстой юм бэ гэсэн чинь чи дуу хоолойг нь янзлаад сайтад тавих боломж байна уу гэхээр нь чиний дуу хоолойг хаслаа гэхэд эмэгтэй хүний дуу хоолойгоор таних боломжтой гэхэд наад яриаг чинь сайтад заавал тавих хэрэгтэй байна гэхээр нь энэ чинь хаанаас хэн тавьсан нь мэдэгдэнэ шүү дээ гэхэд дотроо уул нь мэдсэн боловч үл ойшоогоод байна тэгэхээр энэ талаар сайтад тавиад энэ үйлдлийг гаргасан гэдгийг мэдэгдмээр байна гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь зөвшөөрсөн ...Би найзынхаа дуу хоолойг хасаад түүний хэлснээр текст хэлбэрт оруулж эмэгтэй хүний яриаг бүрэн эхээр нь youtube сайтад тавьсан. Удалгүй  над руу ярьж нөгөө мэдээллээ сайтаас устгачих гэхээр нь устгасан” гэжээ. Харин хохирсон цагдаа “...Манай гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаа зөрчил гаргаад баригдсан. Би тэр өдөр шуурхай зохицуулагчаар ажиллаж байсан бөгөөд дээрх зөрчлийг албаны дарга нарт мэдэгдэж албаны шалгалт явуулж тэр хоёрт сахилгын арга хэмжээ авч ажлын байрыг нь өөрчилсөн юм. Энэ зөрчлийг нь илрүүлж дарга нарт мэдэгдсэн гэж надад өс санаж явсан юм шиг байна...үйлдвэрийн дүүрэг рүү согтуу орох гэж байгаад надад ажлын үнэмлэхээ хураалгаад буцааж авсан хүний эхнэрээс сонсож улмаар намайг гүтгэж энэ мэдээллийн тавьсан байсан” гэжээ.

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших