Нууц мэдээллийн уурхай

“Женкогийн улаан хамгаалагчид”

Нийтэлсэн: 2016-04-12 04:44:01

Хувьсгалын улаан хамгаалагч гэж нэг яриа байдагсан. Тэр нь хувьсгалын үйл хэргийн төлөө төр засаг бүү хэл төрсөн аав, ээжээ ч цааш нь харуулахаас сийхгүй тийм жоохон сумтай гаруудыг хэлдэг. Гарт нь сумтай буу бариулчихвал бүр баллана. Гэтэл өнөө цагт ч тийм улаан хамгаалагчид байдаг аж. Өчигдөр үдээс хойш манай бараг бүх сайт, суваг твиттер, фэйсбүүкээр Женког барих нь гэж бөөн сүр юм боллоо. Ийгл, С1 хоёр хамаг эфирээ зогсоож, шууд дамжуулав. Женкод Энхбаяраас давуу нэг тал байгаа нь тэрний төлөө хэвлэл мэдээлэл, сошиал тэр чигээрээ “ажиллаж байна”. Тэр сайн бэлджээ. 

Баривчлагдахгүй гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байсан ч дархан эрхээ далдалчихаад,  яг л баривчлагдах гэж байгаа юм шиг сүр дуулианыг тарьж чадав. Мэдээж улстөр, хэвлэл мэдээлэл, бизнесийн аалзын торыг атгасан луухгар гарт улсын төсвөөс 200 сая доллар буюу 400.000.000.000 төгрөгөөр шороо овоолж, ажилладаггүй зүтгүүр УБТЗ-д шахаж, тэзү нэрээр мөнгө угаасан нөхдүүдээ Америкийн иргэн болгоод зугатаалгачихаад, ардын баатар болж жүжиглэх ч амархан аж. 
200 сая доллар гэдэг нөгөө яриад байдаг задгай шар Алтанхуягийн олж ирсэн аймшигтай их өр болох 1.5 тэрбум долларын 15% нь. Тэр их мөнгөөр хичнээн сургууль, цэцэрлэг барьж болох вэ? Өөрсдөө бодоод үз. За тэр бүхнийг орхиод Женкогийн улаан хамгаалагчдын тухай бичье. Бид хэвлэлийнхэн үдээс хойш очсон бас тэнд байсан, юу болсныг өөрийн нүдээр харж, чихээр сонссоноо л бичье. 
Улаан хамгаалагчдаас хамгийн түрүүнд хортой Фенобарбитал Эрдэнэчимэг, бизнес ангиллын Бидаан Ганбат хоёр аль өглөөгүүр ирээд, дотор босстойгоо хамт байгааг мэргэжил нэгтнүүд маань дуулгав. 
Их хурлын гишүүдэд Баянхонгороос Женкогийн хавирганд наалдаж орж ирчихээд гэж шоглуулдаг байсан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат бол улаан хамгаалагч нь гэдгээ аль эрт боссынхоо туслахыг саатуулах үед л нотлон харуулсан. 10-аад хүүхэд эхтэйгээ шоронд хатаагдаж байхад дуугардаггүй мөртлөө боссынхоо туслахыг болохоор гэнэт хууль зөрчигдөж байгааг болон Хууль зүйн байнгын хорооны дарга гэдгээ санаж, ажлын хэсэг байгуулна гэж дүвчигнэдэг мань эрийг бизнес ангилалын бидаан гэсэн нь ч учиртай. Шадар сайдтай хамт МИАТ-ын онгоцонд энгийн билетээр суучихаад, энэ энгийн билет байна, бид Их хурлын гишүүн бизнест сууна бас л дүвчигнэсэн мань эрийг нутгийнхандаа өөрийнхөө зурагтай 40-ийн бидаан тараасныг цахимаар нэг шуугисан. Бүр өөрийгөө Карл Маркс, Далай лам нартай зүйрлэж, адилтгаж ярьдаг улаан хамгаалагч.  
Хортой Фенобарбитал Эрдэнэчимэг гэдэг бас нэг улаан хамгаалагч. 2012 онд СХД-т нэр дэвшихдээ "Тиймээ манай нам юу ч хийгээгүй, гэхдээ та нар намайг сонгоорой" гэж ёстой мансуурдаг эмээ өөрөө уучихсан юм шиг юм ярьж байгаад гарч ирсэн мань хүүхний Моносын буруугаас болж, тухайн үед дөнгөж төрсөн дөрөв хоногтойгоос гурван сар хүртэлх 16 хүүхэд Фенобарбитал гэх эмэнд хордсон байдаг. Өнгөрсөн нэгдүгээр сард Фенобарбитал эмэнд хордсон 10 хүүхдийг ЭХЭМҮТ-д шинжилгээнд хамруулахад эмийг уух үед хамгийн бага буюу тав хоногтой байсан хүүхдийн шинжилгээний хариу оюуны хомсдолтой, тархины шохойжилттой, саажилттай гэж гарсан бол гурван хүүхэд тархины усжилттай, хоёр нь элэгний өөрчлөлттэй гарчээ. Түүнчлэн эмэнд хордсон бүх хүүхэд харшилтай, тархины даралттай гэж оношлогдоод буй. Эзэн нь биш олгосон эмийн санч нар нь л буруутгагдаад буй эл хэрэгтэй төстэй үйлдлийг өөр эмийн үйлдвэрийн, өөр эмийн санчид гаргаагүй нь хачирхалтай. Яагаад зөвхөн Моносынх байв. Мань улаан хамгаалагч ч гэсэн сонгогдсон тойрогт нь 4-хөн настай хүүхэд гэгээн цагаан өдөр хашаанд нь үсрээд ороод ирсэн зодоонч нохойнд идүүлж тарчилж үхэж байхад ганхийгээгүй мөртлөө боссынхоо туслахын төлөө бол хамгийн түрүүн хаа сайгүй гүйж өөрийгөө нутласан. Энэ удаа бүр галыг шанагадах биш асуудлыг түмпэндэж, сонгуулийн хуулинд байгаа жагсаалтыг алга болгоно, нам дамжсан бүлэглэлийнхэн бүгд жагсаалтанд байгаа гэхийн. Нэгэнт батлагдсан хуулийг 6 сарын дотор өөрчлөх аргагүйг мэдмээрсэн. Эсвэл нөгөө хүүхэд оюуны хомсдолтой болгодог хортой фенобарбиталаасаа андуураад жоохныг долоочихсон юм болов уу л гэмээр юм ярилаа.    
  Тэгтэл 2008 оны 7/1-ний үймээний үеэр айлын пинд нуугдаж байсан Батзандан "Цагдаагийн баривчилгаа хэрээс хэтэрч байна. Надад хууль бусаар мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл утсаар ирлээ. Аливаа мөрдөн байцаалтын ажиллагаа хууль ёсны хүрээнд явах ёстой. Би мөрдөн байцаах ажиллагаатай танилцах гэж ирлээ"  гэсээр орлоо. Одоо та минь ямар нэг хэрэг төвөгт шалгагдвал Батзандан руу залгаад хэлчихэж байгаарай. Тэр утсаар мэдээлэл авч ирж танилцдаг юм байна. 
Тэнд бас Энхбаяртай холбоотой хамгийн гол нь Элбэгдоржтой холбоотой үгнүүдтэй хэсэгтэй бичлэгнүүдээ маш том бүлэглэлд алдчихдаг "Херо"-гийн захирал гэгддэг Б.Баатар өөрийн юм шиг явж дотогш орчихоод, бүх хүмүүсийг газарт хэвтүүлчихсэн байна. 500 гаруй цагдаагийн албан хаагчийг хүч нэмэгдүүлэхээр нааш ирүүлж байна гэж нэмж цуурлаа.  Харин 17 чингэлэг спиртын хэргийг нь дааж шоронд орж  байсан мөнгөөр Баттулгын тухай ном бичсэн зохиолч Төрмөнх харагдсангүй.
Дараагаар нь өглөөхөн боссыг нь зүгээр байлгахгүй бол засгаас гарна гэж айлгасан сурагтай, дандаа нүцгэн шалдан хүүхний зураг авч, тавьж явдаг Зоригт ирлээ. Зөвлөхөөрөө насанд хүрсэн эсэх нь мэдэгдэхгүй охин ажиллуулдаг гэж шуугиулсан, тэрнийхээ зургийг янз бүрээр авч тавьдаг тухай нь бас л цахимаар шуугидаг мань эр би юу ч мэдэхгүй орж байгаад юм хэлье гэсээр биднээс зугатлаа. Түүнтэй хамт УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа ирж, дотогш нэвтрэх гэсэн боловч цагдаагийнхан оруулсангүй болохоор хүний эрх, гишүүний эрх хоёрыг хольж хутгаад, дээр нь Эрх чөлөөний талбай дээр хэлж чадаагүй үгс нь ундрав бололтой, Баянголын гадаа авч өглөө.  
Үүний дараа өчигдөрхөн “Би АН-ыг хагаралдаж байна гэж ойлгохгүй байгаа. Энэ нь магадгүй үнэмшилгүй сонсогдох байх.” гэж сонин согогтой юм ярьсан, АН-ын генсекийн үүрэг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр ирлээ. СХД-т хэдэн ч удаа дэвшээд, ганц ч удаа гарч үзээгүй хүнээр генсекээ хийлгүүлж төвдөхгүй болохоор одоо хүртэл журмын нөхөд нь үүрэг түр орлон гүйцэтгэгчээр байлгаад байгаагийн цаад учир нь босстой нь холбоотой байж магад. 
За тэгсэн 2012 онд Н.Энхбаярыг баривчлагдахад гүйж очин камерын өмнө баахан холхичихоод, тусгайгийнхан ороход 00-ын өрөөнд ороод түгжсэн гэгддэг сумогийн Дагваа аварга хөлсөө урсган ирж, юу болж байнаа гишүүний бүрэн эрх энэ тэр гэж бас л камерын өмнө баахан жүжиглэв. Нэг жоохон сэтгүүлч охин, Эрдэнэбат гэдэг хүн таньд болон таны найз хятадад 10 сая доллар луйвардуулсан гээд байгаа үнэн үү гэж асуухыг сонсоогүй царай гарган, та минь ээ энэ чинь юу болж байнаа, ийм том луйвар зохион байгуулалттай хэрэг болж байна. Гишүүний бүрэн эрх энэ тэр байгаа биз дээ, намайг ч оруулахгүй биз дээ гэсээр цааш алга болов. Өмнөхөн нь зам гэж там гэдэг үгийн амьд үлгэр болсон Гарамгайбаатар орох уу байх уу, ирсэн нь зөвдөв үү буруудав уу гэсэн царайтай ирсэн. Нэг л ацан шалаанд орсон хүн шиг.   
Намаасаа урвасан Уянга бас ирсэн. Хүүхэдтэй хүүхнийг хорилоо гэж орилоод ардын хүүхдийг алаг үздэг нэр зүүсэндээ хаширсан бололтой би мэдэхгүй одоо ирж байна гээд, сүүлдээ маниусыг бараг зад загнаад дотогш оров. Өөрөө сэтгүүлч байж юундаа уурласан юм бол бүү мэд. 
Эдгээр улаан хамгаалагчдаас гадна бөхчүүд нилээн олуулаа цугласан. Зарим нь машин дотроосоо бууж ирэхгүй байдлыг ажиглаж байна лээ. Тэгсэн нэг хүүхэн хүмүүсийн инээдийг хүргэв. Сүүлд сонсохнээ Баянголын менежер гэсэн. Тэр хүүхэн гадаадынхан манай буудалд бөөнөөрөө буух гэтэл ийм юм боллоо. Монгол улсын нэр хүнд навс уналаа, хайран улсын минь нэр хүнд ч гэнэ. Бид хэд ч дотроо жуумалзаад, хэрэг түвэг шалгаж байхад, юун улсын нэр хүнд вэ гэсэн шиг жиг жуг хийлдээд өнгөрөв. Бас л юмыг сайн холбож байгаа юм шүү. Тэнд нэг хэсэг нөхөр бослогод уриалж байна. Хэсэг турхираад хүмүүсээс жоохон цаашласхийснээ, одоо дахиад хэвлэлийнхэн цуглахаар хэдүүлээ сайн орилно шүү. Баянхонгорынхоон бидний хайртай гишүүнийг баривчлах гэж байна, энд бүгдээрээ ирцгээ гэж та камерын өмнө сайн орилоорой гэж нэг настайвтар авгайд нэг бүдүүн спорт курткатай залуу үүрэг өгтөл, нөгөө авгай нь би түрүүн зөндөө орилсон хоолой хатаад байна гэхийн. Тусгайгийнхан АТГ, ЦЕГ-ын ажлын хэсгийн мөрдөгчдөө дагаж очсон нь ч зөв юм билээ. Юун орох. Сүүлдээ тэдгээр улаан хамгаалагчид нь цагдаа нарыг гаргахгүй эрийн муу цагдаа, хөлсний амьтад гэж хараагаад бөөн юм боллоо. Эрийн муу цагдаа юм бол тэгээд эрийн сайн нь гэмт хэрэгтэн юм уу гэж нэг цагдаа залуу тэссэнгүй уурлаад, даргадаа ардаасаа нудруулж загнуулаад явж одсон.   
Хууль хяналтын байгууллага ажлаа хийж, шалгалт явуулах гэхээр хэвлэлээр худлаа шуугиж бүр хууль тогтоодог улаан хамгаалагчид нь, энд тэндхийн алдар цуутангууд  ирж тойрон хүрээлж, улайм цайм хуулийн өөдөөс нулимдаг ийм улс орон гэж байх хэрэг байгаа ч юм уу, үгүй юм уу?!  
Хүн болгон хуулийг гишгэлж байна. Гудманд нулимвал, автобусны буудал дээр тамхи татвал торгоно гэснийг нь /Эрдэнчимэг, Ганбат нар санаачилсан байхаа/ ардууд нь шоолж инээгээд, улсын мөнгө идвэл, гараа шургуулвал шийтгэнэ гэснийг нь боссууд нь шоолж инээгээд...
Ингэж байхаар энэ улстөрч боссуудыг зүгээр дархалчихвал зөв юм биш үү? 9 удаагийн ял шийтгэлээс мулталсугай гээд зарлачих. Тэр муу төмөр замын 200 сая доллар идэх юу юм бэ? Харин ардууд нь сурах сургууль, хэвтэх эмнэлэг, хүүхдээ явуулах цэцэрлэггүй талх, тариа хулгайлж баригдаад, тэдэнд л цагдаа, АТГ эр бяраа үзүүлээд барьж хориод, ял өгч байг. Нэмээд дарга нарт, алдартай хүмүүст бүү хүр гэсэн пайзтай машин унуулчих.  Автобус явж байгаа нэгдүгээр эгнээг тэдэнд зориулж хашиж засаад, боссуудыг тусад нь явуулдаг болгочих. 
Хожим хэн энэ Монгол оронд ямар хуулийн дор амьдрах гээд байгаа юм бэ? Хэн ямар хууль тогтоох гээд байгаа юм бэ?  Улаан хамгаалагчдаа ?!    
                                 
Б.Энхбаяр
 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших