Нууц мэдээллийн уурхай

Хөвсгөлд өширхсөн бизнесмэн ИТХ-ын тэргүүлэгчийн байшин луу байлдааны гар буугаар бууджээ

Нийтэлсэн: 2016-04-12 01:46:55

Монголд төр хувийн хэвшил хоёр хэт их хутгалдан ах дүү амраг садан шиг явсан. Тэгвэл эдийн засгийн хямрал, сонгуулийн өөрчлөлтийн дараа нэг “хөнжилд” орсон хоёр хонь чоно болж зодолдож хэрэлдэн сүүлдээ буудалцах дээрээ тулжээ. Хөвсгөлийн Мөрөн суманд “Эндус Эрхэт” компаний захирал Ш.Даваажаргал, “Итгэх Урам” компаний захирал Ш.Батсүх нар нь тухайн үед аймгийн ЗДТГ-д том алба хашиж байсан, өдгөө ИТХ-ын тэргүүлэгч Ж.Ганзоригтын байшингийн цонх луу байлдааны зориулалттай “парабеллиум” гар буугаар буудаж танхайрсан гэх хэрэгт холбогдсон. Ш.Даваажаргал нь аймгийн том бизнесмэн бол Ш.Батсүх нь тухайн үед Засаг дарга байсан Цэрэнжавын экс хүргэн гэнэ.  Хэрэг гардаг өдөр өдөр Ганзоригт  Даваажаргал\Додов\ Батсүх нар нь шараа тайлж байна хэмээн уужээ. Ууж байх үерээ ажил ярьж Ганзоригт нь МСҮТ-ын авто засварын газрын дадлагын байрны барилгын зурагны үнийн дүнгээс болж Додовтой маргажээ.  Додов нь улсын комиссын актанд шууд гарын үсэг гэсэн бол цаадах нь зургийн гэрээ байгуулж үнэ тохирсны дараа зурна гэж гэдийжээ. Ганзоригт нь аймагтаа томд орох барилгын зургийн компанитай гэнэ. Энэ маргаанаас болж урьд нь өгсөн авсанаа дуудалцаж гарчээ. Додов нь Даваажаргал нь “Чамд сонгуулийн үеэр 500 мянган төгрөг өгөө биз дээ бас хивс өгсөн” гэснээс болж барилцаж аван цохилцсон гэнэ.  Хүмүүс салгахад Ганзоригт гэр лүүгээ явжээ. Тэрээр “…эхнэр нь сэрээгээд “энэ цонхыг хэн хагалчихсан юм бэ” гэхээр нь би босоод цонхон доор үүссэн хагархайны дагуу гаднаас дотогш гэрийнхээ дотор талыг хартал уг цонхны хагархайны тушаа манай гэрийн хананд цоорхой үүссэн байсан…цоорхойг очоод хартал бууны сумны хошуу байсан. Тэгэхээр нь цагдаа дуудсан. Тэгэхээр нь би барьж байсан граж хашаа 2-ын завсраас бууны сумны хонгиог хайж олсон.  Энэ хэргийг Даваажаргал үйлдсэн гэж бодож байна…манайхаар орж гардаг. Даваажаргал хэрэг болохын өмнө өдөр манай гэрт орж ирээд өрөө болгоныг шагайгаад, эхнэр, хүүхдийн унтдаг ор зэргийг мэдээд гарсан.  Би түүнийг Батсүхийн уур бухимдлыг хүргэсэн үг хэллэг хэрэглэсэн гэж бодож байгаа. Учир нь Цэрэнжав гуай “Даваажаргал хүүхдүүдийн  хооронд үг хаячихсан юм байна “гэж хэлж байсан… Батсүх нэлээд нуугдаж байгаад аргагүй мэдэгдсэн…Би Даваажаргалтай  ажил хэргийн асуудлаас үүдэж маргалдаж байсан... тэрээр намайг өөртэйгээ ашиг сонирхол нэгтэй байхыг шаардах, мөн “зургийн компани байгуулж чамайг дампууруулж чадна” гэх зэргээр намайг дарамталдаг байсан” гэжээ. Харин Додов нь эсрэгээрээ олон жил Ганзоригтод зодуулж дээрэлхүүлж явсан гэжээ. Тэрээр “…Би Ганзоригтоор гарын үсэг зуруулах гээд л олон дахин очоод байсан юм. Тэгээд утас руу ньзалгахад “гэрт хүрээд ир” гэхээр нь  архи уух болох байх гэж жаахан жийрхээд ажил дээрээ очиж инженерээ  аваад гэрт нь очсон...Гэрт нь ороод мэндэлхэд Ганзоригт согтуугаар бид хоёрт хандаж “гэрт яагаад зөвшөөрөлгүй орж ирэв, алив тэр буу хаана байна, буудна” гэсэн. Ганзоригт, Алтанхуяг бид гурав манайд ирж задалсан Улаанбаатар архийг уусан“би гарын үсэг зуруулах гэж долоо хоног явж байна,нийтдээ 14 хоног явж байна, Ганзориг сайн дүү гээд байдаг байж гарын үсэг зураад өгөхгүй надаас 21 машин хүрмэн чулуу авсан, нэг сая төгрөг авсан, нэг удаа 500 мянга авсан, нэг удаа 2x3 м хэмжээтэй хивс авсан, хамгийн суүлд 100 мянга авсан” гээд жаахан шүүмжлэлтэй хэлсэн. Тэгээд Ганзоригт намайг гараараа нүүр лүү цохихоор нь би дийлэхгүй тулхүзүүнээс нь зүүгдээд авсан. Тэгтэл Эсмэдэх Алтанхуяг хоёр бид хоёрыг салгасан…Ганзоригт “хоёулаа эвлэрье” гээд эвлэрээд  бид дөрөв Далай ээж дэлгүүрээс ирж виски авсан...Би тэгэж байхад нь Ганзоригтын эхнэрт “Та нар нүглээр бүтсэн байшинд амьдардаг сайхан амьдарч байна гэж бодоод байна уу” гэж муу үг хэлсэн гэсэн. Би ингэж хэлснээ сайн мэдэхгүй байгаа юм, ингэсэн гэж манай эхнэр намайг зэмлэсэн юм. Тэгээд би гэртээ ороод хоолоо идээд хүүхэдтэйгээ тоглож байгаад унтсан. Тэгээд маргааш өглөө нь босоогүй байж байхад цагдаа нар ирсэн…Ганзоригт бид хоёр хоорондоо хэрэлдэх маргалдах үе байдаг, би нэг ажил авахаар та миний хүчинд ажил оллоо, намайг боох юм байгаа биз дээ гэдэг байсан. 2009 онд барилга хот байгуулалтын яамны хүмүүс ирээд би Ганзоригттой хамт Хатгал руу явахад архи уугаад  намайг ухаан алдтал зодсон байсан.  Ноднин намар би Ганзоригтын ажлын Баасанжав гэдэг хүнтэй уулзахад “Ганзоригт чамайг өмдөндөө дусалтал нь зодсон гээд онгироод явж байна лээ” гэхээр нь би архи ууж байгаад ажил дээр нь очиж аймгийн захиргааны гадаа зодолдсон ч бас л зодуулсан. Тэр цагаас хойш Ганзоригт “та тэгэхэд намайг ална гэсэн, буудна гэж дарамталсан” гэж хэлдэг юм. Үүнээс хойш намайг байнга л дарамтлах болсон. Өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуулийн үеэр Ганзоригтоор гарын үсэг зуруулах гэхэд “зурахгүй” гээд байхаар нь би 500 мянган төгрөгийг дүү Гансүх, ажилчин Лхагвадорж, Баянмөнх нараар Эрчмийн байрны тэнд байхад нь өгүүлж байсан юм. Тэгээд дараа нь намайг орон нутгийн сонгуулиар “миний хянагчийг хийж өг” гэхээр нь би 3 өдөр зогсож байсан. Тэгэхэд би барилгын хөл муутай Мөнхөө гэдэг залууг гэрт нь хүргээд өгсөн чинь намайг “нэр дэвшигч Эрдэнэцэцэгийн хүмүүсийг зөөсөн” гэж намайг их гүжирдэж доромжилсон. Энэ цагаас хойш бид хоёрын маргаан хурцадсан. Бид хоёр энэ талаар утсаар хэрүүл хийж байсан. тэгэхэд би утсаар “ална хядна” гэж хэлсэн. Үүнээс хойш намайг Ганзоригт үгээр иддэг болсон... Би Ганзоригтын гэр лүү буудаагүй намайг буудсан гэж хэлснээс болж 2 сар хоригдсон. Би Цэрэнжав даргад … \Үргэлжлэл бий\

 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших