Нууц мэдээллийн уурхай

Хоёр хоногтой нярайгаа хогийн бункерын нүхээр хаясан эхэд хариуцлага хүлээлгэх үү...

Нийтэлсэн: 2016-04-11 12:17:54

UЭх үрийн ариун холбоог гутаасан ахин нэг гарчээ. Энэ удаад эх нь төрүүлсэн хүүхдээ хаясан уу эсвэл алахыг санаатайгаар завдсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа гэнэ. Алаг адуу овгийн Г. Өнөр.... гэдэг 21 настай бүсгүй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 205 дугаар байрны хогийн бункерт өөрийн төрүүлсэн 2 хоногтой нярай хүүхдээ хийж санаатайгаар алахыг завдсан гэмт хэрэгт холбогдсон. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 заасныг журамлан тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин бүсгүй “...таван давхарт хүүгээ тавьсан, тавьсанаа санаж байгаа болохоос хогийн бункерт хийсэнээ мэдэхгүй байна...” гэх ,  “...бункерт хүүхдээ хаясан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх,  “...4 давхарын бункерийн нүхээр хүүхдээ хаясан, дараа нь хэн ирж авахыг нь харж байсан...”гэх хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлгүүд удаа дараа өгсөн нь хэргийг будлиантуулжээ. Үүний хамтаар  Г.Өнөр...-ын  сэтгэл санааны гүнзгий хямралд орсон эсэх талаарх тодруулах тогтоох шаардлага гараад байгаа гэнэ. Дөрвөн давхрын бункерийн нүхээр доошоо унаад амьд үлдсэн ус уух хувьтай хүүхэд нь эрэгтэй гэнэ. Хүүгийн биологийн эцгийг олж тогтоосон ч тэрээр  ДНК-ийн шинжилгээний хариу гараад байхад хүртэл "миний хүүхэд биш" хэмээн зүтгэсээр байгаа аж. Хоёр хоногтоо нярайгаа бункерийн нүхээр ажрахгүй хаядаг бүсгүй энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй гадуур байцаагдаж байна. Тэрээр өдгөө "ухаарсан" агаад Эрүүл мэндийн яамны харъяа хүүхдийн төв сувилалд эрүүл бойжиж байгаа хүүгээ долоо хоногт нэг удаа эргэдэг гэнэ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших