Олигархийн эхнэр болж чадсан ТОП-10 үзэсгэлэнт бүсгүй
Нийтэлсэн: 2016-04-08 14:08:14
Елена Перминова- Оросын олигархи, цэргийн үйлдвэрлэлийн магнат Александр Лебедевын эхнэр
Камалия Захур- 2008 оны “Ертөнцийн мисс” энэ украйн бүсгүй Английн пакистан гаралт тэрбумтан Мохаммед Захурыг өөрийнхөө өмнө сөгдүүлж чаджээ.
Меланья Трамп- Хуучны Югослав улсаас гаралтай энэ загвар өмсөгч бүсгүй өдгөө АНУ-ын ерөнхийлөгч болох бүрэн магадлалтай Дональд Трампын эхнэр болсон.
Полина Юмашева- Өмнө нь манай Оюутолгойг оролдоод авч байсан Оросын олигархи Олег Дерипаскагийн эхнэр. «Forward Media Group» гэдэг хувийн хэвлэлийн том компаниатай.
Алена Гаврилова- Оросын архины хаан гүрж гаралт Рустам Тарико гэдэг тэрбумтаны эхнэр. Мордавын мисс титэмтэй. Рустам нь алдарт “Русскый Стандарт” архийг хийдэг.
Оксано Марченко- Украйны олигархи, шуугиант улстөрч Виктор Медведчукын эхнэр. Тэдний хүүг Путин загалмайлсан.
Сальма Хайек- Алдарт жүжигчин бүсгүй өөрөөс нь дутахгүй алдартай бренд болох Yves Saint, Laurent, Bottega Veneta-г удам дамжуулан эзэмшиж байгаа франц тэрбумтан Франсуа-Анри Пиногийн эхнэр болсон.
Дарья Жукова-Тийм царайлаг бус ч олигархи Роман Абрамовичийг өөртөө ухаангүй дурлуулж чаджээ.
Александра Николаенко-Энэ украйн загвар өмсөгч Америкийн тэрбумтан Филл Рафины эхнэр. Нөхрийхөө мөнгөний хүчээр Украйны ихэнхи мисс шалгаруулах тэмцээнийг өөрийн болгож чадсан.
Луо Зилин- Наоми Кемпбеллыг замаасаа зайлуулан Оросын олигархи Сергей Дорониныг өөрийн болгсон. 2011 оны Ертөнцийн мисс титэмтэй.